“Apple” компани чихэвч үйлдвэрлэгч компани “Beats Electronics” –ийг худалдаж авах болсон тухайгаа мэдэгдлээ. Тэд “Beats” –ийг гурван тэрбум ам.доллараар худалдаж авах гэрээ байгуулсан байна.
Мөн уг наймааг хийх болсонтой холбогдуулан “Beats” компанийг үүсгэн байгуулагчид болох Жимми Ловинь болон Dr.Dre нар “Apple” –д нэгдэх бололтой.
“Apple” компанийн эзэн Тим Күүк “Энэхүү гэрээ нь биднийг цаашид хамгийн шилдэг хөгжмийн зориулалттай төхөөрөмж үйлчилгээг үргэлжлүүлэн хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно” хэмээн мэдэгдсэн байна.
Beats Electronics нь 2008 онд хөгжмийн найруулагч Жимми Ловень болон алдарт хип хоп дуучин Dr.Dre нарын санаачлагаар байгуулагдсан бөгөөд өндөр чанартай чихэвчнүүдээрээ алдартай юм.

Б.ЛХАГВА
Сэтгэгдэл байхгүй байна