Бүсгүйчүүдийн гайхалтай бүтээлүүд-2

Эмэгтэйчүүдийн хүн төрөлхтөнд бэлэглэсэн гайхалтай бүтээлүүдийн талаарх мэдээллийг бид бэлтгэн хүргэсэн. Одоо үргэлжлэлийг сонирхоно уу.

Телефон утасны солигддог систем

Утсанд хэт их дуудлага ирж ачаалал ихэсэх үед хэрэглэх системийг Эрна Шнейдер Хүүвер зохиосон байна. Уг систем нь утсанд ирэх зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн дуудлагыг өөр утас руу автоматаар шилжүүлэх үүрэгтэй анхны компьютержсэн систем байсан юм.

Галын гарц

Байр орон сууцны гадна байрлах аврах галын гарц буюу шатыг анх 1897 онд Анна Коннелигийн нэр дээр бүртгэжээ. Барилгын хөгжил эрчимтэй явагдаж байсан ХХ зууны эхэн үед галын аюулгүй байдлыг барилгын загварт тусгах нь хамгийн чухал зүйлүүдийн нэг байв.

Тухайн үед барилгын компаниуд хамгийн боломжит галын гарцыг эрэлхийлж байсан бөгөөд Аннагийн санаачилсан галын шат нь хамгийн тохиромжтой хувилбар байсан юм. Энэ шинэ барилгуудад хийхэд амарханаас гадна хуучин баригдсан барилгуудад ч нэмж болох онцлогтой байв.

Нарны энерги ашигладаг байшин


Унгарын эрдэмтэн Телкэс 1947 онд нарны энергийг нөөцөлж дулаан ялгаруулдаг генераторыг бүтээж архитектор Эленор Рэймондтой хамтран “Довер хаус” –ыг бүтээжээ. Тэрээр глабурын давс буюу хүхрийн хүчил дэх давсны уусмалыг ашиглан энерги хуримтлуулан түүнийгээ наргүй өдөр ашиглан дулаан гаргаж авах аргыг боловсруулсан юм. Тэрээр уг байшиндаа гурван өвлийг дааралгүй давж чаджээ.

Хананд эвхдэг ор

Сара И.Гүүд бол бүтээлээрээ зохиогчийн эрх авсан хамгийн анхны Африк Америк гаралтай бүсгүй. Тэрээр 1885 онд бага талбайтай байрнуудад талбай хэмнэхэд зориулсан эвхдэг ор бүтээн зохиогчийн эрхийг нь авсан юм. Өдөр нь хананы ширээ, орой нь унтахдаа ор болгон ашиглах боломжтой түүний бүтээлийг 15 жилийн дараа хүн ам ихтэй хотуудад өргөн ашиглах болсон байна.

Хөлөөрөө онгойлдог хогийн сав

Лиллиан Гилбрэт бол тун бүтээлч сэтгэлгээтэй нэгэн байв. Тэрээр хөргөгчний хаалганд тасалгаа нэмэх, лааз онгойлгогчийг илүү боловсронгуй болгох гэх мэт хэн нэгний бүтээлийг өөрийн санаагаар сайжруулахдаа гарамгай нэгэн байжээ. Мөн түүний сайжруулсан гайхалтай санаануудыг нэг бол хогийн саванд гишгүүр байрлуулах байсан юм. Ингэснээр та хоёр гартаа дүүрэн хог барьсан байсан ч хөлөөрөө хогийн саваа онгойлох боломжийг бүрдүүлж өгсөн юм.

Монополи

Элизабет Мэги хэмээх бүсгүй энэхүү  тоглоомыг хүмүүст газар эзэмшихийн ашигтай болон ашиггүй талыг таниулж мэдүүлэхийн тулд зохиожээ. Тэрээр 1904 онд уг тоглоомын зохиогчийн эрхийг авсан бөгөөд 1906 онд хувиараа хэвлэн гаргаж хүмүүст хүргэж байжээ.

Үүнээс 30 гаруй жилийн дараа Чарлес Дарров гэх эрхэм уг хөлөгт тоглоомын загвар болон мессежүүдийг сольж шинэчлэн Монополи гэж нэрлэн ах дүү Паркерт заржээ. Улмаар уг тоглоомыг үйлдвэрлэгч компани Мэгигийн зохиогчийн эрхийг 500 ам.доллараар худалдаж авч байжээ.

Салхины шил арчигч

XX зууны эхэн үед Алабама хотоос Нью-Йорк хотод амралтаараа ирээд байсан Мэри Андерсон цас бүрхсэн хотын гудмаар тэргэнцэр хөлслөн зугаалж явжээ. Ийн явахдаа тэрээр тэргэнцэрийн жолооч замаа харахын тулд хэсэг яваад л гарч урд шилэн дээр тогтсон цасыг арчин унагаж байхыг анзааржээ. Тухайн үед автомашин хүн бүрийн хувьд шинэ зүйл байсан бөгөөд ингэж урд шилээ цэвэрлэх нь жолооч бүрийн хийх ёстой ажил мэт ойлгодог байв.

Харин Мери Алабама хотдоо буцаж ирсэн даруйдаа машин дотор байрлах бариултай холбосон  резинэн шүүрийг бүтээжээ. Ингэснээр хэрвээ жолооч шилээ цэвэрлэх хэрэгтэй болбол машин дотроосоо шүүрний бариулыг эргүүлэхэд л хангалттай юм.

Тэрээр энэхүү бүтээлдээ 1903 онд зохиогчийн эрх авсан бөгөөд үүнээс арав гаруй жилийн дараа хүн болгон түүний бүтээлийг суурилуулсан машиныг хөлөглөх болсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025