”Хобби” хатагтай

“Манайхан дуурь бичиж чаддаггүй” гэж хэлчихээд хэрэгт орохоо шахаж байсан энэ хатагтайг Д.Оюунцэцэг гэдэг. Дэлхийд цуутай П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дунд сургууль дараа нь дээд сургуулийг нь дүүргэж хар багаасаа сонгодог урлаг, хөгжим гээчийн амт шимт, амин сүнсийг мэдэрч өссөн энэ хатагтай цагтаа Соёлын яаманд хариуцлагатай алба хашиж явсан бөгөөд зах зээлийн нийгэмтэй зэрэгцэн анхны хувийн дунд сургууль байгуулсан нь “Хобби”.

Түүний аав манай нэртэй дипломатч Б.Дөрвөлжин агсан социализмын тэр он жилүүдэд Оросын ЭСЯ-нд 1-р нарийн бичгээр ажиллаж, 3 хүүхдээ орос асрагчаар халамжлуулдаг байсан жинхэнэ элит нэгэн. Ямартаа л Д.Оюунэцэцэг хатагтайг багадаа хотод ирэхэд нь байрных нь хүүхдүүд монгол толгойтой орос хүүхэд ирчихэж хэмээн гүйлдэж байсан гэдэг. Монголын анхны урлаг судлалын ухааны доктор энэ хатагтай 1994 онд ердөө 14 багштай 500 сурагчтай “Хобби” сургууль байгуулсан нь өдгөө манай томоохон хувийн сургуулиудын нэг болсон төдийгүй манай урлагт элэгтэй  дээдсийн хүүхдүүд суралцдаг эрдмийн өргөө болсон. Түүний хань мөн л дипломатч ах дүү гурван Гал, Дөл, Цогийн нэг Гал.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025