Хоёр гар болоод хөлс хүчээрээ баялгаа бүтээж босгосон Монголын тэрбумтнуудын тоонд “Сандэй” группийн ерөнхийлөгч ноён Д.Бат-Өлзий хэмээх ноёнтон зүй ёсоор багтдаг. Төрсөн ах “Жигүүр гранд”-ын Д.Баттөр ноёнтныг хар багаасаа дагаж, хөдөлмөр хөлсний амтыг мэдэрсэн энэ нууцлаг ноёнтон барилгын салбарт хүч үзэхдээ ахтайгаа нэгэн адил чанар чансаа, А зэрэглэлийн байрлал хоёроор энэ салбарт монополь тогтоож буй. Нисэхийн морин давааны тэндэх Монголын хамгийн анхны тансаг зэрэглэлийн хауз,Энхтайвны ордны урд Peace tower гээд тэнгэр баганадсан оффисын обьект ашиглалтанд оруулж байгаа гээд амжилт бүтээл дүүрэн байгаа.
Энэ ноёнтон гарын таван хуруу шиг таван хүүхэдтэй. Хүүхдүүдийнх нь отгон нь болох Ану хэмээх энэ бяцхан гүнжийн тухайд Д.Бат-Өлзий ноёнтны ганц хаан гэж байгаа. Олон улсын дунд сургуульд суралцдаг тэрээр хөрөнгөлөг аавын танхи охин гэсэндээ дэлхийн үнэ цэнэтэй брэндүүдийг баруун солгойгүй барьдаг. 15,000 ам.доллараас үнэ нь эхэлдэг Hermes Birkini, домогт Chanel гээд дээдсийн дэгжин хатагтай нарын нэрийн хуудас цүнхнүүдээр бяцхан хатагтай дутах юмгүй дэгжирхдэгийг бид харж байна. Дашрамд нэмж дуулгахад Ану “Сандэй плаза” худалдааны төвийнхөө рекламын нүүр царай гэсэн шүү.

Сэтгэгдэл (2)