Унгарын нийслэл Будапешт хотноо 34,76 метр өндөр лего тоглоомоор хийсэн цамхаг сүндэрлэжээ. Ингэснээр өмнөх легогоор эвлүүлсэн хамгийн өндөр цамхагийн рекорд буюу 34,4 метр өндрийг эвдэж дэлхийн Геннисийн номд бүртгүүллээ.
Дэлхийн Геннисийн рекордын төлөөлөгчийн баталснаар тавдугаар сарын 25 уг цамхгийн Будапешт- Лего Цамхаг нэрээр албан ёсоор бүртгэж авсан байна.
Будапешт цамхгийг Унгарын зохион бүтээгч ахлах сургуулийн сурагчдын хамт угсарсан бөгөөд орой дээр нь рубикийн шоо байрлуулжээ. Уг цамхагийг угсрахад хэдэн зуун мянган лего тоглоомын хэсэг ашигласан байна.







Б.ЛХАГВА
Сэтгэгдэл (1)