Өнгө, өнгийн зөгийн бал

Францын зүүн хойд хэсгийн зөгий үржүүлэгчид нэгэн сонирхолтой тохиолдлын улмаас хүнд байдалд ороод байна. Тэдний үржүүлдэг зөгийнүүд цэнхэр, ногоон өнгийн бал гаргах болжээ.

Уг зөгийн бал нь Франц улсын зөгийн балны стандартад нийцэхгүйн улмаас худалдагдах боломжгүй болоод байгаа бөгөөд энэ байдал цаашид үргэлжилбэл жилдээ олон мянган тонн зөгийн бал үйлдвэрлэдэг ажилчдын хувьд тун хүнд асуудал болж хувирах гэнэ.

Зөгий үржүүлэгчдийн хийсэн судалгаа хэргийн учрыг тайлж чаджээ. Зөгийнүүд цэцэгнээс цэцэг дамжин тоосыг нь хуримтлуулахын оронд  M&M чихрийн үйлдвэрийн хаягдлуудаар хооллох болсон байна. Энэхүү хаягдал нь зөгийн фермээс ойролцоогоор дөрвөн километрийн зайд байдаг аж.

Хаягдал боловсруулах үйлдвэр энэ тухай олж мэдэн чихрийн үлдэгдэл, хаягдлуудыг яаралтай цэвэрлэсэн бөгөөд үүнээс хойш хаягдал чихрээ тусгай ханаар хүрээлсэн байгууламжинд хаяж байхаар болсон байна.

Б.ЛХАГВА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025