Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг томиллоо

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулах ёслол өнөөдөр АТГ-т боллоо. Уг зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Хэвлэл мэдээллийн албаны дарга П.Сайнбилэг нар шинээр томилогдсон гишүүдэд танилцуулж, Зөвлөлийн гишүүний үнэмлэхийг гардууллаа.

Зөвлөл нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаагаар томилдог. Олон нийтийн зөвлөлийн 2009 онд томилогдсон гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Зөвлөлийн бүрэлдэхүүн ийнхүү шинэчлэн томилсон аж.  

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд дараахь хүмүүсийг гишүүнээр томилжээ. Үүнд:

Б.Амар “Зориг” сан
Р.Батсайхан “Нирун фильм” студийн найруулагч
Н.Дорждарь Орлогын ажиглагч хүрээлэн
М.Мөнхбат МУИС-ийн Хууль зүйн сургууль
Х.Наранжаргал “Глоб интернэшнл”
С.Насанжаргал “25 дугаар суваг телевиз”
Б.Нямдорж “Өдрийн мэдээ” ХХК
М.Оюунчимэг Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим
Л.Сумати. “Сант марал” сан
Л.Төр-Од “Транспаренси Интернэйшнэл Монгол”
Н.Урантогтох Улс төрийн боловсрол академи
М.Уламбадрах NTV телевиз
Т.Хасбаатар Үндэсний байгаль орчны хамтын ажиллагааны нийгэмлэг
Д.Цэрэнжав.Ил тод байдал сан
П.Эрдэнэжаргал Нээлттэй нийгэм хүрээлэн.

АТГ-ын удирдлага шинээр томилогдсон гишүүдийг хүлээн авч уулзан тус газраас 2014 онд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон байгууллагынхаа талаар товч танилцуулж, ажилд нь амжилт хүсэв.

АТГ-ын дэргэдэх шинээр томилогдсон олон нийтийн зөвлөлийн гишүүд “Нээлттэй танилцуулга” хурал хийж цааш нь анхаарвал зохих зүйлсийнхээ талаар зөвлөлдлөө.

Д.БӨРТЭ

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025