“Хонхны дуу” дахин эгшиглэнэ

“Хонх” хамтлагийнхан 25 жилийнхээ ойг тохиолдуулан тоглолт хийхээр болжээ. Монголын ардчилсан хувьсгалын сүлд дуу болсон “Хонхны дуу”-наас гадна “Бидний араншин”, “Үүлэн чөлөөний нар”, “Хотын гудамж”, “Рашаантын 18”, “Албан тасалгааны цонхоор” зэрэг олон сайхан дуугаараа Монголын урлагт нэгэн шинэ өнгө нэмж байсан “Хонх” хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байна. Тус хамтлаг анх 1989 онд С.Цогтсайхан, Н.Энхбаяр, Д.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, есдүгээр сарын 17-нд анхны концертоо Улсын Филармонийн тайзан дээр тоглож байснаас хойш эдүгээ 25 жил өнгөрчээ.

Монголын рок поп урлагийг тодорхойлж явсан “Хонх” хамтлаг хамгийн сүүлд 10 жилийн өмнө тоглолтоо хийж байснаас хойш тайзнаа гараагүй. Харин 25 жилийн ойгоороо Н.Энхбаяр, Д.Энхболд нар “Хонхны дууг”-г дахин эгшиглүүлж, IVY ресторанд VIP тоглолтоо тавдугаар сарын 31-ний өдөр 18.00 цагаас  хийх гэж байна. Тоглолтонд олон сюрприз хүлээж байгаа гэсэн шүү.

Д.БӨРТЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025