МУГЖ дуучин Н.Чулуунхүүгийн охин Ч.Мөнхжаргалыг Монголын анхны гадаад суралцсан эмэгтэй хөгжмийн зохиолч гэдэг. Авьяаслаг дуучны охин авьяаслаг хөгжмийн зохиолч бүсгүйг “Яаж би чамаасаа холдох вэ” зэрэг олон сайхан дуугаар нь хүмүүс мэддэг.
Нэг хэсэг эрдэм номын мөр хөөж, ОХУ-д суралцаж байсан Ч.Мөнхжаргал энэ жилийн “Гэгээн Муза” наадамд оролцон драмын хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг ая зохиогч шагналын хүртсэн нь энэ.
Аавынхаа авьяасыг өвлөсөн бүсгүй багадаа жүжигчин болно гэж мөрөөддөг байсан ч аав нь ая зохиогч, хөгжимчин бол гэж зөвлөснөөр их урлагийн замыг сонгосон гэдэг. Дунд сургуульд байхаасаа л гитартай дуулж, урлагийн замаа зассан бүсгүй өдгөө харин ийнхүү драмын хөгжмийн төрөлд хүч түрэн орж ирж байна. Хүмүүний сэтгэлийг хөндсөн олон сайхан бүтээлийн эзэн бүсгүйн уран бүтээлийн олз омог дүүрэн байж, олон сайхан аялгуу эгшиглэх болтугай.

Г.БӨРТЭ
Сэтгэгдэл байхгүй байна