Шимэгч хорхойтой “Сайра”-гаас болгоомжил

Монголчуудын сайн мэдэх “Сайра” хэмээх лаазалсан загаснаас хорхой гарч ирсэн гэсэн мэдээлэл өчигдөр facebook-ийн сенсаци болж байв.  Харин өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас албан ёсны мэдээлэл гаргасан байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар иргэний гомдлын дагуу тус газраас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа Сонгинохангай ХХК-ийн “Миний дэлгүүр” 102 худалдааны төвд худалдаалж байсан байсан ОХУ-д үйлдвэрлэсэн загасны консерв /Сайра/ нэрийн 4680009030015, 14.12.13, цувралын дугаар болон хүчинтэй хугацаатай бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийжээ.

МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид тус бүтээгдэхүүний дээжийг шинжлүүлэхэд 2013 оны арванхоёрдугаар сарын 14 үйлдвэрлэсэн Сайра консервны дээжинд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн байна. Иймээс “Сайра” нэрийн 4680009030015 кодтой бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй байгаа тул тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг та бүхэнд сэрэмжлүүлэн анхааруулж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • nomin
    aay ya ya aimaar yum iiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii
    2014 оны 05 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025