Ганц дайчин ганцаардахгүй

Өнгөрсөн 2012 оны сонгуулиар хоёр нам эмэгтэйчүүдийн 20 хувийн квотод баригдахдаа баахан шахааны хүүхнүүдийг листийнхээ доогуур буюу гарч ирэх ямар ч боломжгүй газар зоож, нүглийн нүдийг гурилаар хуурч өнгөрөөсөн. Харин жинхэнэ чадалтай, боломжтой кандидатуудаа 48 буюу тойрог руу явуулсны нэг нь Нийслэлийн Засаг даргын цорын ганц эмэгтэй орлогч дарга Ц.Цогзолмаа хатагтай. Хар багаасаа төрийн ажилд нухлагдаж, тэр дундаа хүүхдийн байгууллагаар занималдсан энэ хатагтайг улс төрд аажуухнаар удаан асч буй бамбар хэмээн журмын нөхөд нь үнэлдэг юм билээ.

Бүсгүй мяндсан ухаан, нарийн мэдрэмжээр улс төрд тоглохдоо эрчүүд шиг хатуу чанга, шийдэмгий байж чаддаг нь түүний гол давуу тал гэдэг. Хотын захиргаандаа ч цорын ганц эмэгтэй засаг дарга хатагтай урлаг соёлын байгууллагууд, сургууль цэцэрлэг тэргүүтнийг хариуцаж ажиллахдаа хэр удирдагч, ямархан менежер болохоо харуулж амжсан гэдэг. Хэдийгээр өмнөх сонгуулиар ялалт байгуулж чадаагүй ч гэсэн Ц.Цогзолмаа улс төрийг орхих яагаа ч үгүй, олон нийтийн ажлаа хийсээр яваа дайчин бүсгүй. 

Түүний нөхөр А.Саранжав хэмээх тулхтай ноёнтон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний даргаар ажилладаг, инженер мэргэжилтэй, алт шиг толгойтой эрхэм байдаг бөгөөд гэргийнхээ найдвартай ар тал, асаалттай танк нь гэнэ шүү.     

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025