Элэгний Шагдарсүрэн гэвэл энэ эрхмийг эчнээ танигсад олон. Эмчийн мэргэжил, элэгний анагаагч гэдгээрээ алдарсан тэрээр олон талын авьяастай нэгэн. Нэрт орчуулагчдын тоонд зүй ёсоор ордог эмч эрдэмтэн маань шаггүй дуучин гэнэ. Залуу зандан насандаа дуулж хуурдан, дуучдыг ажилгүй болгох шахаж байсан Шаагаа эмч тун удахгүй тэдгээр дуунуудаараа цомог гаргах гэж байгаа аж.

Цомгийнх нь хажуугаар дөрвөн жилийн өмнө арван боть ном гаргаж шуугиан тарьж байсан ноён Шагдарсүрэн удахгүй 30 боть номоо уншигчдын гар дээр тавих гэж байна.
Сонирхуулахад нэг насныхаа амьдралыг анагаахын салбарт зориулж буй энэ эрхмийн ганц хүү Ш.Түвшинтөгс аавынхаа мэргэжлийн өвөлсөн төдийгүй “Шагдарсүрэн” эмнэлгийн урдаа барих чадалтай эмч нарын нэг гэгддэг. Тэгвэл Шаагаа эмчийн Амрита, Эрхэмтөгс хэмээх дэгжин шаавай нэртэй охид хятад, япон хэлний мэргэжилтнүүд билээ.
Сэтгэгдэл байхгүй байна