Байсхийгээд улстөрчдийг матарладаг Танхай эмээ энэ удаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын тэнгэрлиг үйлсийг зураглажээ. Тэнгэрийн зарлигтай Н.Батбаяр сайд энэ удаа нэлээн хилэгнэсэн бололтой хоёр гартаа гал эргэлдүүлж байна. Ямар нэгэн гайт түйтгэр тохиолдох вий?

Тэнгэрийн жам мэдэхгүй “муусайн юмнууд” гал тахихаар эдийн засаг сайжирдаггүй гэж “тэнэгтээд” байдаг болохоос биш уг нь үнэхээр мундаг шидтэй юм гэсэн. Лондонд очиж гал тахиад л Чингис бонд, Токиод очиж тэнгэртэй яриад л Самурай бонд оруулаад ирсэн хүн хүн дээ. Бас эмэгтэй хүн оруулдаггүй элдэж хөөгөөд байсан Төрийн ёслолын өргөөнд Тайландын ерөнхий сайд хүүхнийг хуурч оруулж, шүдэнз зуруулаад улсаар нь дүүрэн үймээн самуун дэгдээлгэж, одоо экс Ерөнхий сайд хөөрхөн бүсгүй баригдаж, хоригдчихоод байгаа. Уг нь Батбаяр сайдаас сайн шиг гуйж, гал тахиулсан бол баригдаж, хоригдохгүй л байсан байх.
Танхай эмээ Хөгжлийн сайдыг самарсан энэ хөөрхөн зургаа шүлгээр хачирлахыг мартсангүй
Мухар сүсэгт гүн итгэчихсэн
Мулгуу толгойгоо шүтчихсэн
Хөгжлийн саад болсон энэ эрийг
Хөөгөөд явуулах юмсан гэсэнбайна лээ. Танхай эмээ л биш сэн бол бөө, зайран хүнийг өдөж байгаад тэнгэрийн гэсгээл амсах вий гэж айхаар л байна шүү.
Сэтгэгдэл (3)