Зөвхөн хар цагаан дүрс дамжуулдаг байсан дөрвөлжин хар хайрцаг одоогийн та бидний үздэг өндөр дүрсний нягтралтай дуу дүрсний гайхалтай чанартай, бүр бодит гурван хэмжээст дүрсийг хүртэл дамжуулдаг хавтгай телевизор болон хөгжих хүртэл олон арван жилийн хугацааг зарцуулсан.

Телевизорын загвар. 1925 онд Шотландын зохион бүтээгч Жон Логи Бэйрд бүтээсэн.

Жон Логи Бэйрд эртний телевизийн дамжуулах төхөөрөмжийн урд. Жон 1920 оноос эхлэн дүрсний системийг судалж туршиж эхэлсэн байна. 1924 он гэхэд тэрээр утсаар дүрс дамжуулж эхэлсэн ба 1925 онд хэн гэдгийг нь хараад таниж болохоор дүрслэлтэй хүний төрхийг дамжуулах боломжтой болсон байна. Үүнээс жилийн дараа буюу 1926 онд Жон анхны телевизийн станцийг нээн ажиллуулсан бөгөөд уг станцийг 2TV гэж нэрлэдэг байжээ.

Радио-Телевизийн үндэслэгч Доктор Александерсон. Тэрээр телевизээр цацсан дүрсийг зөвхөн үзэх биш дууг нь сонсох боломжийг олгосон юм. 1928 онд тэрээр зурган дээрх гурван инчийн дэлгэцтэй гэрийн төхөөрөмжөө танилцуулсан бөгөөд энэ нь анхны гэрт тавигдсан телевизор юм байна.

1936 оны наймдугаар сар: Лондонгийн Воторлүү станцад хүмүүс телевиз үзэж байгаа нь.

1940 –өөд оны гэр бүлээрээ телевиз үзэж буй зураг

1953 онд Шведийн нэгэн байрны дээвэр дээр радио антен суурилуулж буй зураг

1955 он. Зурагт үзэж буй гэр бүл

1960 он. Зөөврийн телевизор үзэж буй хос

1962 оны долдугаар сарын 23. Европт анхны зургаан өөр телевизорын хөтөлбөрийг Телстар хиймэл дагуулын тусламжтай дамжуулж байжээ.

1968 онд Их Британид анх VCR загварыг танилцуулж байжээ

1970 оны есдүгээр сарын 21 онд шинэ EVR системийг ашиглах болжээ. Энэ нь телевизийн програмыг бичиж аваад дараа нь үзэх боломжийг олгодог байжээ.

1996 оны нэгдүгээр сарын Лас Вегаст болсон электрон барааны үзэсгэлэнгийн үеэр Тошиба компани өөрсдийн DVD тоглуулагчийг танилцуулжээ. Уг тоглуулагч нь 133 хүртэлх видео дүрс болон дуу бичих боломжтой таван инчийн дискнээс өгөгдлийг тоглуулах чадалтай байсан байна.

2000 оны хоёрдугаар сарын долоонд Time Warner Cable компанийн дижитал телевизорын нээлт Нью-Йорк хотод болж байжээ.

2010 оны наймдугаар сарын 18-нд телевизийн шууд нэвтрүүлгийг iPad төхөөрөмж дээр шууд үзэж болох програмыг танилцуулсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна