Ихрүүдэд туслахыг гуйлаа

Олон нийтийн сүлжээгээр гурван удаагийн төрөлтөөр зургаан хүүхэдтэй болсон бүсгүй тухай мэдээлэл цацагдсан. Хөвсгөл аймгийн иргэн 28 настай Ө.Ундармаа дөрвөн настай охин, бас хоёр настай хоёр ихэр хүүхэддээ гурван ирэх охин дагуулаад байгаа юм. Гурван төрөлтөөр зургаан хүүхдийн ээж болсон бүсгүй амьдралын боломж тааруу, одоохондоо гурван ихрийн сувилах газар асруулж байгаа ч нутагтаа очиход хоолны мөнгө ч олоход бэрх гэсэн мэдээлэл цацагдахад сайхан сэтгэлт хүмүүс тусламжийн гараа сунгахыг уриалж байсан.  

Харин өнөөдөо хорвоод ховорхон гурван ирэх охины ээж болон Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч, ИТХ – ын төлөөлөгч Н.Энхдалай нар хэвлэлийнхэнд хандлаа.

Ө.Ундрамаа нь одоо  28 настай сонсголын бэрхшээлтэй учраас тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ээжтэйгээ хамт амьдардаг, өөрөө сард 152 мянган төгрөгийн группын мөнгө авдаг аж. Ундармаа нь нутагтаа очоод гэр оронгүй учраас жижиг амбаарт ээжтэйгээ, зургаан хүүхэдтэйгээ амьдрах юм байна.

Тиймээс нутгийн удирдлагууд болон сайн санаат хүмүүс түүнд туслах зорилгоор хандивын данс нээж олон түмэндээ хандаж байгаа аж.

Ундармаа одоогоор ЭНЭШҮТ – ийн хүүхдийн сувилалд эмчлүүлж байгаа бөгөөд “Hunnu Air” компаниас тэдний нутагтаа очих онгоцны зардалыг бүрэн даахаар болсон байна. Хэрвээ та тэдэнд туслахыг хүсвэл  Хаан банкны 5890538605 дансанд хандивын мөнгө шилжүүлж болох юм байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • admin.d
    zuv bicheechee iher gej ireh l gj tenegteed baih yum
    2014 оны 05 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025