“Frozen” шилдэг тавд шалгарлаа

Алдарт Диснейн бүтээл  Оскарын шагналт “Frozen” дэлхийн хамгийн их орлого олсон киноны жагсаалтын тавдугаар байранд орж ирлээ. Японд нээлтээ хийснээс хойш 11 долоо хоногийн турш Японы бокс оффисыг тэргүүлсэн уг кино дэлхий даяар нийт 1,219 тэрбум ам.долларын орлого олоод байгаа юм. Ингэснээр алдарт “Төмөр хүн” цувралын гуравдугаар анги нэг байр ухарч зургадугаар байрт оржээ.

Японы кино театруудад “Anna to Yuki no Jou” буюу “Анна болон Цасан Хатан хаан” нэртэй Япон хэл дээр орчуулагдсан хувилбар нь гарч байгаа бөгөөд одоогийн байдлаар зөвхөн Японы кино театруудаас 195 сая ам.долларын ашиг олоод байгаа аж.

Одоогийн байдлаар “Frozen” Японд хамгийн их орлого олсон киноны дөрөвдүгээрт жагсаж байгаа юм. Гэсэн ч удахгүй дээрээ байгаа “Харри Поттер болон Шидтэний чулуу” киног гүйцэж магадгүй байгаа юм. Уг жагсаалтын нэгдүгээрт алдарт “Титаник” кино байдаг бөгөөд  хоёрдугаарт Японы найруулагч Хаяо Мияазакигийн “Spirited Away” кино жагсдаг юм байна.

Б.ЛХАГВА

                                                                                                                     

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025