Алдагдсан бурхадыг олов

Эрдэнэзуу хийдээс алдагдсан долоон бурхныг цагдаагийнхан олж,сэжигтнүүдийг баривчилсан байна. Энэхүү бурхдыг тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Эрдэнэзуу хийдээс хулгайлсан юм.

XVIII зууны дунд үеийн түүхийн нэн ховор, хосгүй үнэт бүтээлүүдэд тооцогддог долоон бурхан буюу хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал, 22.8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алтан шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг бурхдыг Соёл спорт аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэлд хүлээлгэн өглөө.

Бурхдыг мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дуустал Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд түр байрлуулахаар хууль дүрмийнх нь дагуу хэмжилт тооллого хийж хүлээн авлаа. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дуусахад эдгээр бурхадыг Эрдэнэзуу хийдэд нь эргэн байрлуулах юм байна.

А.АМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    aldchihaad bas ineegeed bgmyy alia ym be haha
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • ah
    oyungerel pizda amirak ovgonii boov hohogch omhii saltaa zarag solio bizdee
    2014 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин
    dandaa l aldlaa hulgaillaa gej sonsogdoh yum
    2014 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин
    Ориг нь яасийн
    2014 оны 05 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025