“Их Монголын алтан одод”-ын нууц ноёнтон

Уул уурхайгаар хүрээгээ тэлж, өсөн дэвшиж буй “МонЛаа” компаний гүйцэтгэх захирал Л.Хосбаяр хэмээх энэ эр толгой дахь мэдлэг боловсролоороо гялалзсан амжилт үзүүлж яваа шинэ цагийн бахархам бас баян залуусын нэг гэгддэг. Аль дунд сургуулийн сурагч байхдаа л энэ тэндхийн арга хэмжээг удирдаж, зохион байгуулж явсан тэрээр саяхан урлаг соёл, спортын алтан оддыг  нэгэн дээвэр дор цуглуулаад амжсан.

Хөрөнгөтэй чинээлэг эрхмүүдийн эдэлж, хүртэх бүхнийг элээж буй энэ залуугийн зохион байгуулсан “Их Монголын алтан одод-2” шоу тоглолтыг одоогоос долоон жилийн тэртээ их аварга Д.Дагвадоржийн санаачлагаар зохион байгуулж байсан гэдгийг санах хүн цөөнгүй биз ээ. Харин энэ жил их аварга Хакухо М.Даваажаргал, Л.Хосбаяр нарын нэгэн үеийн шижигнэсэн залуус хамтран монгол бөхийн өргөөнд урлаг соёлын одод, мөн үндэсний бөхийн аварга, арслан, гарьд, заанууд болон мэргэжлийн сумогийн хүчтэнүүдийн хооронд зохион байгуулсанаараа онцлогтой байсан болов уу.

Мөн хүмүүнлэг зорилготой уг тоглолтын орлого болох 20 гаруй сая төгрөгийг эх нялхасын эмнэлэгт хандивласнаас гадна арга хэмжээний өмнө 1200 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн нь алтан ододын хувьд улс орны ирээдүй болсон хүүхэд багачууддаа барьсан хамгийн том бэлэг байсан гэхэд болно. Ямартаа ч Их Монголын алтан ододыг нэгэн дээвэр дор цуглуулсан эдгээр үе тэнгийн эрхмүүддээ улам их амжилт хүсэх нь зүйн хэрэг болов уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025