Бурханч ламын бизнес

“Нью майнд”-ын Г.Идэрмаагаар шан татсан оршуулгын боловсон үйлчилгээ манайд тун ч эрэлттэй байх болсон гэдэг. Хүмүүсийн амьдрал дээшлэхийн хэрээр талийгаачдаа эцсийн замд нь үдэж, хойтын буяныг бодохдоо бүх зүйлийг төгс төгөлдөр, ном ёсоор нь хийж гүйцэтгэдэг буяны үйлчилгээнд манайхан гар татахаа больсон нь ч аргагүй. Тэгвэл энэ удаад бурханч лам Г.Пүрэвбатын солонгос гэргий буяны үйлчилгээ эрхлэх бизнест ханцуй шамалжээ. “Улаанбаатар буян”-ынхан чандарлах үйлчилгээ санал болгодог бол Г.Пүрэвбат ламынх талийгчаа нутаглуулах үйлчилгээ санал болгодогоороо онцлогтой. “Улаанбаатар буян”-ы газрын цаана томхон уулын салаанд байрлах эдний компанийн үзүүлэх үйлчилгээгээ дагаад ч тэр үү, харьцангуй үнэтэйд тооцогдож байна. Энгийн үйлчилгээ нь 3 саяас эхэлдэг бол талийгчдаа суварга хийлгэх мэтийн нэмэлт үйлчилгээ авбал 8 сая хүртэл үнэ хүрдэг аж. Бурханч лам энэ салбартаа нэр хүндтэйг ч хэлэх үү, хүрээллийг нь бодсон ч гэлээ тэднийхээр үйлчлүүлэх томчууд олон байх болсон гэнэ. 

Ингэхэд бурханч ламын солонгос гэргийг Ким Сон Жон гэдэг бөгөөд Г.Пүрэвбат гуайг Солонгост ядруухан явахад үнэн сэтгэлээсээ тусалж, буяны гараа сунгасан учраас тэд бие биедээ татагдаж, гэр бүл болсон гэдэг. Монголын шашин, урлаг соёлын төлөө чамлахааргүй юм хийсэн хатагтай Ким Сон Жон бурханч нөхрийнхөө буянаар их бизнест хөл тавилаа.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025