Жүжигчин Б.Тамир Маск продакшны жүжигчин Г.Золзаяа нарын дундаас хөөрхөн охин мэндэлсэн. Тэдний амьдрал удаан үргэлжлээгүй төд удалгүй өрх тусгаарлаж, хамтын амьдралдаа цэг тавьсан юм. Жүжигчин Г.Золоогийн хувьд охиноо өөрөө өсгөж өвөө, эмээ, аавтай нь байнга уулзуулдаг юм байна.
Анхны амьдралдаа цэг тавьсан хэдий ч одоо хүртэл хоёр дахь хайраа олоогүй Золоо ганц бие ээжийн үүргээ сайн биелүүлж яваа бүсгүй. Харин Б.Тамираа хоёр дахь амьдралаараа мөн л мэргэжил нэгтэй Соёлоо гэх бүсгүйг сонгож хүний, өөрийн гэсэн хоёр хүүхдийн эцгийн үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Чөлөөт зав л гарвал охин дээрээ очдог Тамираа хааяа охиноо өвөө, эмээд нь тушаадаг. Анхны ач нь болоод тэрүү гавьяат жүжигчин О.Бат-Өлзий ач охиныхоо харцаар хөдөлж гүй гэсэн газар нь гүйж, зогс гэсэн газар зогсож харагдана лээ. Бие жижиг ч бэлчээр том энэ бяцхан охин өвөөгөө ч нэг командлах шиг болж байна даа.


Сэтгэгдэл байхгүй байна