Жүжигчин Амараа-хамгийн секси

Grandnews.mn сайт уншигчдынхаа дунд “Хэн нь хамгийн секси вэ” гэсэн санал асуулга явуулсан. Манай редакцийн зүгээс олны анхаарлын төвд байдаг Төрийн соёрхолт дуучин Д.Болд, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл урлагийн газрын дарга Н.Оргил, жүжигчин Г.Эрдэнэбилэг, жүжигчин Б.Амарсайхан нарыг нэр дэвшин өрсөлдүүлсэн билээ. Өнөөдөр бид “Хэн нь секси” вэ гэсэн санал асуулгынхаа дүнг гаргаж байна.

Манай уншигчдын ирүүлсэн саналаар дуучин Д.Болд 6,0 хувь, жүжигчин, Соёл урлагийн газрын дарга Н.Оргил 8,2 хувь, жүжигчин Г.Эрдэнэбилэг 19,1 хувь, жүжигчин Амараа 66,7 хувийн саналаар ялж Хамгийн секси залуугаар тодорлоо.    

Ингээд жүжигчин Амараадаа баяр хүргэе.

“Намайг Амараа гэдэг” сурталчилгаа нь бараг нэрийн хуудас болсон жүжигчин Амараа “Бодлын хулгайч”, “Боолын гэрээ”, “Үргээлэг” зэрэг олон кинонд дүр бүтээсэн, эдүгээ Монголоос анх удаа Холливудын кинонд тоглох урилга хүлээн аваад байгаа манай авьяаслаг жүжигчин. Нэгэн үе тайчих үзүүлбэрт хүчээ үзэж Шөнийн хун тайж хэмээн алдаршиж байсан Амараа яалт ч үгүй бие бялдар, царай зүс, авьяас чадвараараа олны, ялангуяа охид бүсгүйчүүдийн сэтгэлийг татагч сайхан залуу гэдгээ нотлон харууллаа.

Харин манай дараагийн санал асуулга “Хэн нь таны эрх ашгийг хамгийн их зөрчдөг вэ” гэсэн сэдвээр үргэлжилж байна. Бид энэ удаад Монголын үүрэн телефоны дөрвөн оператор компани болох “Мобиком”, “Юнител”, “Скайтел”, “Жи Мобайл” компаниудаас хэн нь хэрэглэгчдийнхээ итгэлийг хөсөрдүүлж байгаа талаар хэрэглэгчдийн сэтгэгдлийг тандах зорилгоор ийм асуулт тавилаа.

Үүрэн телефон гэдэг өнөөдөр монголчуудын хамгийн салшгүй хэрэглээ болсон. Дэлхий даяар үүрэн телефон интернэтчилэгдэж, хүмүүсийн салшгүй хэрэглээ болсон энэ үед монголчууд ч үүрэн телефоны хэрэглээ, хөгжлөөрөө хоцрохгүй манлайлж яваа. Тэр тусмаа манай үүрэн телефоны оператор компаниуд хэрэглэгчдийнхээ сэтгэлийг татаж, хэрэгцээг нь хангахын тулд олон ажил зохиож, сайн ажилладаг гэдгийг цохон дурдах нь зүйтэй.

Гэхдээ сайны хажуугаар саар гэдэгчлэн хэрэглэгчийн үйлчилгээний төлбөр буруу гарсан, үйлчилгээ доголдсон гэх мэт дутагдлууд ч бас бий. Цаашилбал, энэ салбарын өрсөлдөөн шударга байж чадаж байгаа эсэх, нууцлал, аюулгүй байдал хэр хангагдсан гэх мэт хурц асуудлууд бас бий. Тийм ч учраас бид энэ удаагийн санал асуулгыг хэрэглэгчдийн эрх ашиг талаас нь хөндөн тавьж, хэрэглэгчдийн сэтгэгдлийг шударгаар хүргэж, рейтинг тогтоохыг хүслээ.

Та манай санал асуулгад идэвхтэй оролцоорой.

Мөн та манай рейтинг хэсэгт саналаа өгөхийн зэрэгцээ таны эрх ашиг ямар байдлаар зөрчигдөж байсан, яагаад та саналаа өгөх болсон болон үүрэн телефоны оператор компаниудын талаар санал хүсэлтээ бичиж үлдээгээрэй.

Энд дарж саналаа өгч, сэтгэгдлээ бичнэ үү. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025