Бүжигчин бизнесмэнүүд ер нь их мэдрэмжтэй, гүйлгээ ухаантай байдаг гэж болохоор ч юм шиг. Тэдний нэг, Монголын бизнесийн ертөнцөд чадварлаг танц гишгэж, толгой хөрөнгөтнүүдийн нэг болсон “Номин”-гийн Ш.Баярсайханыг монгол Сэм Уолтон гэж болно. Дэлхийд алдартай Wall Mart сүлжээ дэлгүүрийн эзэн Сэм Уолтоны жишгээр сүлжээ дэлгүүрийн бизнес эрхлэхдээ энэ ноёнтон төрөөд удалгүй тэнгэрт хальсан хүүгийнхээ алдраар нэрийдсэн “Номин” хэмээх 5 үсгийг үндэсний брэнд болгож дөнгөсөн жаатай эр. Домогт Майкл Жексоны галзуу улаан фен хүү шүтээнээ дуурайж бүжиглэсээр тэмцээнд түрүүлж, болоогүй тоглолтыг нь үзэх гэж улайрахдаа аавынхаа түрийвчийг хоослон байж Сингапурыг зорихдоо чухамдаа ирээдүйн их баялгийнхаа эхлэлийг тавьсан сонин түүх ноён Ш.Баярсайханых. Хэрэв энэ тухай дэлгэрэнгүй өгүүлье гэвэл чихэр шиг амттай, үлгэр шиг урт түүх хөвөрнө.
Ямартай ч бизнесийн алтан толгойтой ноён Ш.Баярсайхан оёдолчин ээжийнх нь урлсан жижиг гар урлалын бүтээлүүдийг борлуулж гараагаа эхэлсэн “Номин-5” ХЭАА-г холдинг болгосон сүйхээтэй. Өдгөө аав ээж, ах дүүсийнхээ хамтаар бүхний мэдэх “Номин холдинг” группийг салбар 20 компанитай нь атгаж буй түүний гэргий О.Ганчимэг хэмээх эгэл хэрнээ эрхэмсэг хатагтай бий. Эр нөхрийнхөө бизнест төдийгөөс өдий хүртэл ханцуй шамлан хамтран хүчин зүтгэж ирсэн хатагтай О.Ганчимэг саяхнаас ажлаасаа чөлөөлөгдсөн нь хийдгээ хийж, үүргээ биелүүлсэн халамжит гэргийгээ эрхлүүлсэн ноён Ш.Баярсайханы хайрын сэтгэл байсан гэдэг. Халуун дулаан хосууд хүүхдүүдийнхээ хамтаар “Комаки балет” үзэхдээ манай зурагчны дуранд өртсөн жаргалтай агшныг бахархам амжилтын товч түүхтэй хүргэхэд ийм байна.
Сэтгэгдэл (1)