“Бацаанууд” баатрууд болжээ

“Бацаанууд” нэртэй энэ зургийг Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун олон жилийн өмнө гэрэл зургийн хальснаа буулгаж байжээ. Нэгэн цагт үндэсний бөхийн болоод дэлхийн дэвжээнд ноёрхож явсан энэ залуус тэр үед үнэхээр л “Бацаанууд” байж.

Энэ зургаас та Монгол Улсын Гавьяат тамирчин, даян аварга А.Сүхбат, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Монгол Улсын Гавьяат тамирчин, даян аварга Г.Өсөхбаяр, аварга Д.Сумъяабазар нарыг харж байна.

Спортын карьераа дөнгөж эхэлж байсан тэд ийм залуус байжээ. Спортын төв ордноор гэр хийж, тэмцэл, тулаан дундаас анд нөхөд бололцсон тэр үеийн “бацаанууд” одоо бүгд “Аваргууд” болж чадсан нь гайхалтай. Тэр үед харин ирээдүйн аваргууд, ард түмний хайртай хөвгүүд болохоо таамаглаж байсан болов уу. Зураг түүх өгүүлнэ гэгчээр бүгдээрээ жийнсэн яакаар гоёсон бацаанууд тэр үеийнхээ хамгийн “моодный” залуус байсан гэж байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025