Анхаар! Автобусны зогсоол өөрчлөгдлөө

НЗД-ын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор ахлуулсан Автозамын түгжрэлийг бууруулах “Ажлын хэсэг”-ээс Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны зарим зогсоолыг өөрчлөхөөр болжээ.  Үүнд

-Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн чиглэлдээ Улаанбаатар их дэлгүүрийн  болон Хүнсний 20 дугаар дэлгүүрийн буудлуудыг нэгтгэж , Улсын их дэлгүүрийн  баруун урд талд

-“Хүч” бөөний төвийн урд талын зогсоолыг шилжүүлэн хуучин нэрээр  ХААЯ-ны урд,

-Баруун 4 замын зогсоолын ачааллыг бууруулах үүднээс зүүнээс баруун чиглэлдээ тууш үйлчилдэг чиглэлүүд үйлчлэхээр   хуучин зогсоолыг шинэчлэн,

-Баруун 4 замаар 3,4 дүгээр хороолол руу Амарсанаагийн гудамжаар  эргэдэг чиглэлүүд “Армада” зочид буудлын баруун талд шинээр хийсэн автобусны зогсоолд зогсож иргэдэд үйлчлэхээр боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025