Амгалан нойрсоорой, Эрдэнэцогт минь

Саяхан л сайхан сэтгэлт олон түмнийхээ буянаар аюулт өвчнөө илаарьшуулаад ирлээ гэж баярлан өгүүлж байсан сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогт бурхны оронд оджээ.  Б.Эрдэнэцогт агсан элэгний хүнд өвчин тусч, Энэтхэг улсад эмчлүүлээд ирсэн. Сайхан сэтгэлт хүмүүсийн ач тусаар амьд явах алтан аяганаас ус хүртлээ, бие сайн байгаа, удахгүй сэтгүүлчийнхээ ажлыг хийх болно гэж догдлон ярьж байсан ч сэтгүүлч залуу өчигдөр нас барсан тухай зүрх зүсэм мэдээ ирлээ. Хэдийгээр тэрээр Энэтхэг улсад элэг солиулах мэс засалд орсон ч өөр бусад эрхтэн нь өвчилсөн байсан гэсэн мэдээлэл байна.
Б.Эрдэнэцогт агсан 1978 онд  төрсөн. Хоёр хүүхэдтэй. EAGLE, ТV9, SBN телевизэд сэтгүүлч, ахлах редактор, ерөнхий редактороор ажиллаж байгаад 2011 онд Шинэ Дэлхий телевизэд сэтгүүлчээр орж ажиллаж байсан.
Цэл залуугаараа хорвоогоос буцаж, бурхны оронд морилсон Б.Эрдэнэцогт минь тайван морил доо. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    enethegt hun eleg soliulaad sain bolson gej bi sonsoogui
    2014 оны 05 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025