Харьд бэрлэсэн цуутай хүүхнүүд

Сайхан хүүхэн хуримгүй гэх эртний үг бий. Энэ үг орчин цагт сайхан болоод цуутай хүүхэн харьд бэрлэнэ гэхээр болчихсон юм уу даа. Залуу насны гоо үзэсгэлэн, авьяас дагасан алдар хүнд зарим бүсгүйчүүдийг цаг зуур ёстой гялбаа адил гэрэлтүүлдэг. Алдар нэрийг олох амархан, авч явах хамгийн хэцүү хэмээн поп хатагтай Сараа хэлсэнчлэн мисс, гоо бүсгүй, олонд танил урлагийн зүтгэлтнийх нь гуншин тэднийг брэнд байг гэхэд мрэнд барьж, баячуудын зиндаанд амьдрахыг шаарддаг нь нөгөө талаар эх орондоо эхлүүлсэн амьдрал нь бүтэлгүйтэж, алдар хүндтэй нь адилхан жин дарах сэвтсэн нэр хүнд нь амьдралын сайн хань сонгоход саад болж эхэлдэгээс ихэнх цуутай хүүхнүүд харьд бэрлэдэг гэх судалгаа бий. Юутай ч бид энэ удаад харьд бэрлэсэн урлаг болоод загварын цуутай бүсгүйчүүдийг танилцуулахаар бэлдлээ. Харин хэрхэн юу гэж дүгнэхээ эрхэм уншигч та болгооно биз ээ.
Дээгий хоёр дахь хүүхдээ хүлээж байна
ХБК-аас авахуулаад АНУ-ын Мичиган мужийн Grand Valley  их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн Ч.Дэлгэрцэцэг хийлийг үнэхээр төгс эзэмшиж, амь амьдралынхаа нэгээхэн хэсэг болгож яваа сонгодог авхай. Үл шантран хийлээр “занималдсаных” Дээгий өнөөдөр монголоор зогсохгүй олон улсад хүлээн зөвшөөрөгджээ. Жилд нэг нижгэр тоглолт хийж, хааяахан арга хэмжээнд урилгаар тоглодог тэрээр энэ жил АПУ компанийн “Хар сувд” брэндийн нүүр царай болсон гэх мэтээр шоу бизнесийн ертөнцөд тун ч ч амжилттай карьер хөөж явна.
Хувийн амьдралаа олонд дэлгэх дургүй Дээгий Америкт суралцаж байгаад ирэхдээ нөхөр, хөөрхөн хүүтэй эргэж ирсэн. Хаа очиж өөрийнхөөрөө амьдарч ирсэн түүний анхны сонголт, Ананд хүүгийнх нь аав Саха Миянатан хэмээх Дэлхийн банкинд ажилладаг нас тогтсон эрхэм байлаа. Эмэгтэй хүн ханийн тал дээр өөрийгөө хайрласан сонголт хийх хэрэгтэй хэмээн тунхагладаг Дээгий жилийн өмнөөс хүүгийнхээ ааваас өрх тусгаарлаж, дахин нэгэн харь нутгийн нас тогтсон эрхэмтэй хамтран амьдрах болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Хийлч бүсгүйн 2 дахь сонголт нь “Лейтон” хэмээх уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бэйли хэмээх австрали эр. Гуч гаруй жил уул уурхайн салбарт ажиллаж буй энэ эрхэм Хонгконгд  ажиллаж байхдаа “Лэйтон Ази” компанийн уул уурхайн бизнесийг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн арвин туршлагатай бизнесмэнээс гадна хүмүүнлэг, олон нийтийн төлөө далайцтай, дорвитой үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнийхээ төлөө 2005 онд Пол Харрисийн шагнал хүртэж байсан. Урлаг тэр дундаа сонгодог урлагийн улаан фанат энэ эр хийлч бүсгүйтэй “Вилла Виста” хотхонд амьдарч байна.
Хааяахан том арга хэмжээн дээр шинэхэн хосууд хөтлөлцөн ирэх нь элбэг бөгөөд энэ амьдралаа олны нүднээс нууж хаахыг хичээгээд байдаггүй, өөрийнхөөрөө омог бардам амьдарч яваа хийлч бүсгүйд үүнийх нь төлөө алга ташин баяр хүргэмээр байдаг. Тэд ирэх ирэх зуны налгар өдрүүдэд хуримын товоо зарласан гэнэ лээ.    
Япон Солонго


Д.Оюунтүлхүүрийн араас О.Солонго хэмээх шавилхан бүсгүй Япон улсад зохиогдсон Олон улсын ая дуу зохиогч хүүхдүүдийн уралдаанд оролцож, Гран при авсан цаг тэртээ 90-ээд оны дунд үеийн явдал. 12 настайдаа арлын оронд авьяасаараа хүлээн зөвшөөрөгдсөн түүнийг япон Солонго гэдэг. Осакагийн хөгжмийн коллежийг хөгжмийн зохиолч мэргэжлээр дүүргэсэн тэрээр эх орондоо гэхээсээ илүүтэй арлын оронд алдартай нэгэн. Д.Оюунтүлхүүрээс ч илүү алдартай энэ бүсгүй япон хэл дээр 5 цомог гаргасан төдийгүй амьдралынхаа ханиар япон эрийг сонгосоноос үзвэл ёстой л японоор амьсгалсан бүсгүй. Түүний нөхөр Исао Каяома хэмээх япон эр урлагийн мэргэжилтэй бөгөөд хэдэн жилийн өмнө Монгол дахь Японы Элчин сайдын яаманд Соёлын атташегаар ажиллаж байсан. Хосууд чамгүй олон жил үерхсэн бөгөөд өнгөрсөн онд Монголд хуримаа нижгэр хийж урлагийнхны десант буулгасан билээ. Манайхан харин NTV телевизийн “Сайн өдөр” нэвтрүүлгийн сүлд дуу “Сайн өдөр” дуугаар нь илүү сайн мэднэ. Өдгөө АНУ-д амьдарч, суралцаж буй хөгжмийн зохиолч бүсгүй “Отгонсолонго” хэмээн өөрийнхөө овог нэрээр нэрийдсэн хүмүүнлэгийн сангаараа дамжуулан олон арван хүүхдүүдэд буяны гар сунгаж, хүмүүнлэг энэрэнгүй үйлс хийдэг. Гэвч энэ бүхнээ төдий зарлаад, сурталчлаад байдаггүй О.Солонго хөшигний ард байдаг нууцлаг баатруудын нэг.
О.Солонго, Исао Каяома нар 2011 онд хуримаа хийсэн бөгөөд христийн заншлаар, монгол дэг жаягтайгаар хийсэн бөгөөд ирсэн зочиддоо бяцхан сувенир бэлэглэсэнээс гадна зочдынхоо дунд томоохон шагнал бүхий азын сугалаа зарлаж, хувийн зүгээсээ бэлэг гардуулсан гээд тун ч өвөрмөц, нижгэр, бэл нүнжиг заасан хурим хийсэн. Хуримын бас нэг онцлог нь хосуудын хуримын бөгж байсан гэдэг. Гадаадад захиалгаар хийлгэсэн хос цагаан алтан бөгж алмазан шигтгээтэй бөгөөд хоёуланг нь нийлүүлбэл дэлхийн газрын зураг болох бөгөөд Монголын газрын зургийн хэсэгт алмазан шигтгээгээ суулгаж өгчээ. Дотор талд нь монгол гэр болон өөрсдийнхөө нэриыг хурим хийсэн он, сар, өдрийг сийлүүлсэн байна. Санаа авахад өвөрмөц хэлбэр байгаа биз.
Төөрч одсон хувь заяа
2000 оны эхээр “Уруулын будаг” гэдэг охидын хамтлаг Монголын рок попд цахиур хагалж гарч ирлээ.  Охидын хамтлагийг од болгон гялалзуулсан продюссер нь УГЗ Б.Долгион ноёнтон. Анх удаа өөрийн өнгө төрхтэй, солонгын долоон өнгө хослуулсан эл хамтлаг тэр үедээ мандан бадарч явсныг тэр үеийнхэн андахгүй. Хамтлагийн нэрийг адтай, сэргэлэн гэж жигтэйхэн, охид дундаа царай зүсээрээ ялгардаг байсан Дээгий өгсөн гэх юм билээ. Алтан шар үсээр имижээ бүрдүүлж, эрхгүй ялгардаг байсан Б.Дэлгэрмаа хамтлагийн ахлагч, амжилтын зангилаа нь байсан гэлтэй түүнийг Солонгост тоглолтоор очоод үлдэж хоцорсон цагаас хойш “Уруулын будаг” үндсэндээ тарж бутарсан түүхтэй. Өдгөө хамтлагийнхантайгаа ч холбоо харилцаагүй болсон Дээгий Солонгост сурч байна хэмээн хэл дуулгасанаас хойш усанд хаясан чулуу мэт алга болсон гэх бөгөөд хангүг эртэй сууж, үрийн зулай үнэрэлсэн гэх мэдээллээс өөр зүйлгүй. Хамгийн сонирхолтой нь саяхны нэг өдөр тутмын сонин дээр дампуурсан “Зоос” банкны зээлээ төлөөгүй хүмүүсийн дунд Дээгийгийн нэр, зураг гарсан байхыг үзвэл дуучин бүсгүй санхүүгийн асуудалд орооцолдсон юм байх. Юутай ч түүнийг эрж хайж, сонирхож, сонждог хүмүүс их байдгийг хэлэх юун.  
Э.Минжинсорын төөрөг
Цагтаа залуусыг байлдан дагуулж, урлагийн салбарт од болон гялалзаж явсан охидын хамтлаг бол “Spike”. Гэвч тэд таарч тохирохгүй улмаар өөр өөрийн зам мөрөө хөөж, сураг алдарсан. Харин Минжээ, Номин хоёр л нэг хэсэг урлагийн алтан тайзнаа ана мана өрсөлдөж байсан ч мөн л замарч одсон нь тэдний авьяас урлагийн тайзанд гологдсоных гэдэг.
Дуучин Э.Минжинсорын тухайд ёстой элдэвтэй бүсгүй. Косметикийн алтан гартан гэгддэг Н.Оюун эмчийн анхны бүтээл энэ бүсгүй эрүү, шанаа, хамар, нүд эцэс сүүлд нь арьсаа борлуулж, төрөл арилжсанаар дээд цэгтээ очсон болов уу, энэ өөрчлөлтийнхөө дараа удалгүй харь орныг зорьсон билээ. Энэ бүхний ерөнхий спонсор нь   алтны уурхайн эзэн Очироо хэмээх намхан бор залуу байсан хэмээн тухайн үед хэвлэлүүд шуугиж байв. Хэдийгээр мөнгө, хөрөнгөөр гайхашруулдаг  ч өнгө муутай уурайчин эртэй Минжээ дэр нэгтгэсэн ч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй. Ингээд л од болох багын мөрөөдлөө биелүүлэхээр Америк орныг зорьсон Э.Минжинсор грек залуутай суусан гэх сенсааци хэвлэл мэдээллийн хуудсыг чимэж эхэллээ. Бодит амьдрал дээр тэрээр хөл хүнд байхдаа ихэр охидынхоо ааваас өрх тусгаарласан гэдэг.
Хэсэг зуур чимээ алдарсан дуучин бүсгүй харин сүүлийн үед facebook хуудсаар хачин идэвхтэй харилцаанд байгаа. Усны дусал мэт адил хөөрхөн эрлийз охидтой Э.Минжинсор өдгөө эх орондоо амьдарч байгаа бөгөөд урлагаас хөндийрч ажил хэрэгч хатагтай болсон гэнэ лээ.  
Д.Маралгуагийн сонгодог хань
Мөн л “Спайк” хамтлагийн дуучин бүсгүй. Нэрт зохиолч С.Даржаа агсаны охин, дуучин Д.Сарангуагийн төрсөн дүү гээд олон тодотгол энэ бүсгүйг дагадаг. 1996 онд байгуулагдсан охидын хамтлагаа чухамдаа Д.Маралгуа санаачилж байгуулсан байсан түүхтэй. Хамгийн сонирхолтой нь энэ үедээ “Камертон” хамтлагт дуулж байсан байдаг. Зохиолч эрхмийн 2 охин, эгч дүү Сарангуа, Маралгуа хоёр ид алдаршиж байсан тэр үед “Спайк” ч гайгүй хамтлагуудын тоонд орж байлаа. ХБК-ийг төгөлдөр хуурчаар төгссөн Маралгуа нэг л өдөр сонгодог урлагаа хөөж, хамтлагаа орхисноор охидын энэ хамтлаг тарж бутарсан гэж болно. Хэсэг хугацаанд сонгодог урлагийн эх орон Италид төгөлдөр хуураараа үргэлжлүүлэн суралцаж байгаад тэрээр 2005, 2006 оны үед эх орондоо ирж, хэсэг Дуурийн театрт концертмейстрээр ажилласан.
Анхны амьдралаа монгол залуутай эхлүүлж, хүүтэй болсон ч хоёр тийш болсон бөгөөд хожуухан төгөлдөр хуурч бүсгүй америк эртэй гэр бүл болж, өдгөө Чикагод амьдарч байгаа. Д.Маралгуагийн америк нөхөр нь өөрөөс нь цөөн насны ах, дуурийн дуучин бөгөөд хосууд урлагийн тогооноос бие биенээ олсон гэж ярих дуртай гэнэ лээ. Д.Маралгуагийн тухайд төгөлдөр хуурчаараа ажиллаж байгаа бөгөөд шаггүй сайн карьер хөөж байгаа гэнэ лээ.   
Цэнгээнт бүжгийн хатан хаан Холливудад тоогдсон нь
2001 онд Холливудын алдартай жүжигчин эр Стивен Сигал Монголд айлчилж, өөрийн өвөг дээдэстэй ямар нэг сэжмээр холбоотой Чингис хааны тухай кино хийх гэж буйгаа мэдэгдэж, киноны хатдын дүр шалгаруулахаа зарлаж, Монголын загвар өмсөгч, мисс, дуучин, бүжигчин хүүхнүүд бултаараа морьд уралдах адил Чингисийн хүрээ жуулчны бааз руу десант буулгасан билээ. Гэрийн хойморт эгээтэй ханхүү шиг залрах Холливудын жүжигчин эр нүл, шүдээ бүлтэртэл гоёсон тэдгээр олон зуун хүүхнүүдээс нэг л бүсгүйг онцолсон нь бүжигчин Д.Эрдэнэтуяа хэмээх энэ бүсгүй. Тэрээр Жулия Робертсыг Монголд ирэхэд хэлмэрч хийж байсан бөгөөд Сигалд түүнийг онцлон санал болгосон хүн нь Жулия Робертс гэдэг. Эгэл жирийн айлын охин энэ бүсгүй анхны хайраа Анууш буюу хөтлөгч Э.Гантулгатай холбож, бага насаа бүжгийн урлагт зориулж, цэнгээнт бүжгийн хатан хаан гэгдэтлээ алдаршиж явсан нэгэн. Д.Эрдэнэтуяа зөвхөн бүжиглэж, жүжиглэдэг хувцасны гол, хоосон толгой байсангүй, англи, япон хэлтэй, өндөр боловсролтой байсан нь Сигалд тоогдож, эхэн үедээ жүжигчин эрийн хувийн нарийн бичиг гэсэн статустай байснаа сүүлд албан ёсоор хуримаа хийж, тэд 2009 онд Төгсбаясгалант нэртэй хөөрхөн хүүтэй болсон билээ.
Буддын шашинд гүн гүнзгий нэвтэрч, ренбүчи гэгдэх болсон Стивен Сигал цагдаа Холливудын зартай зодоончдын нэг байсан төдийгүй чухам ийм кинонуудаараа бөмбөрцөг даяар алдартай билээ. Тэрээр өвөө эмээ нь дээхэн үед Хиагт орчимд амьдарч байсан, би Чингисийн Монголтой ямар нэг сэжмээр холбоотой гэж үздэг бөгөөд ихээхэн элэгтэй ханддаг. Энэ шугамаараа манайд хийд дацан хүртэл бариулсан гэдэг. Харин Чингис хааны тухай Холливудад тоогдсон алдартай кино хийх төлөвлөгөө нь юу болсныг бүү мэд.      
Хамтран амьдрагчийн анхны шанг татав
Миссүүдийн өлгий нутаг Дарханы сайхан бүсгүйчүүдийн нэг О.Оюунтуяа цагтаа өвөрөмц эрлийз төрх, өндөр нуруу чацаарай Монголын загвар болоод миссийн тайзыг дэглэж явсан цуутай бүсгүй. “Монголын сайхан бүсгүй-94” улсын уралдаанаас алтан эрдэнийн титэм хүртсэнээр гараагаа эхэлсэн түүний гоо үзэсгэлэнгийн карьер . “Дэлхийн оюутны мисс” уралдааны тусгай байрын шагнал, топ модель зэрэг өргөмжлөлөөр өргөжиж харин сүүлийн жилүүдэд Германы нэгэн загварын агентлагт үргэлжилж буй. Хувийн амьдралын тухайд угийн буурьтай бүсгүй тун ч няхуур хандсан бөгөөд олон жил хамтран амьдарсан мистер М.Баянхүүгээсээ эцсийн мөчид салж, алс холын хөгшин европыг зорьсоноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Ингэхэд чухам энэ бүсгүй Монголд хамтран амьдаргч гэж юу байдгийн анхны жишээг харуулж, анхны шанг татсан билээ.  Гоо үзэсгэлэнгээс гадна дунд сургуулиа алтан медальтай төгссөн тоотойхон миссүүдийн нэг О.Оюунтуяа Германд загвараа өмсөхийн хажуугаар мэдлэг боловсролоо дээшлүүлж, хувийн амьдралаа хүртэл төвхнүүлээд амжсан. Тэрээр өөрөөсөө насаар ахимаг герман эртэй амьдардаг бөгөөд хааяахан эх орондоо ирээдбуцдаг.
Д.Одончимэг
Титэмгүй топуудын нэг, 13-тайдаа загварын ертөнцөд хөл тавьж байсан Д.Одончимэг  Азийн нэртэй агентлагуудын нүүр царай болж, алдартай сэтгүүлүүдийн нүүр хуудсыг чимж явсан адтай, карьерист бүсгүй. Эгэл монгол төрхөөс өөр өвөрмөц эрлийз төрхтэй загвар өмсөгч бүсгүй гучин насны босгон дээр “Айванху Майнз”-д ажилладаг австрали залуутай гэр бүл болж, нөхрийнхөө нутагт нижгэр хурим хийсэн. Нөхөр нь энд ажилладаг байхад тэрээр загварын карьерынхаа хажуугаар fashion дэлгүүр ажиллуулж байв. Нөхрийнхөө томилолтын хугацаа дуусмагц бяцхан охиноо авч хадмын нутгийг зорьсноос хойш тэндээ тун ч амжилттай карьер хөөж байгаа тухай мэдээлэл бий. Ер нь харьд очоод амжилттай, өөдрөг яваа бүсгүйчүүд эх нутагтайгаа байнгын холбоотой, мэдээлэл нь нээлттэй байдаг юм уу даа. Харин сураг алдарсан бол гундуухан л амьдарч яваа юм байна гэж дүгнэж болохоор. Д.Одончимэг бүсгүй өдгөө Австралийн нэгэн телевизэд шоуны хөтлөгч хийхийн хажуугаар хааяхан загварын тайзнаа runway алхчихдаг архаг моделиудын нэг гэнэ лээ.
Андрей Кимийн адисласан бүсгүй
Азийн загварын чиг хандлагыг тодорхойлдог нөлөө бүхий улсуудын нэг Солонгосын алдарт дизайнер Андрей Ким нэгэнтээ Монголд загварын шоу хийхэд нүүр царайг нь монгол бүсгүй тахалсан нь одоо танд танилцуулах Д.Цэрмаа. Хангүг нэрийг нь Рима хэмээдэг энэ бүсгүй шоу бизнес өндөр хэмжээнд хөгжсөн Солонгосын 10 топ моделийн нэгд зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн нь түүний цэвэр ур чадвар, моделийн гоо үзэсгэлэнгийнх. Арваад жил Монгол, Солонгосын хооронд жим зам гартал ниссэн энэ бүсгүйн анхны амьдрал мөн л бүтэлгүйтсэн бөгөөд ердөө 20 настайдаа анхны охиноо тэвэрч байсан түүхтэй. Солонгост очсон хойноо мэдээж 2 дахь амьдралаа эхлүүлсэн бөгөөд сонголт нь мөн л харь эр байлаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Д.Цэрмаа харь нөхрөөсөө салж, өрх тусгаарласан тухай яриа.  
Элчин сайдын эхнэр...
Сайхан бүсгүй тэмцээний дараа дараагийн миссүүд тодорсоор байлаа. Уг тэмцээн  хоёр жил өнжөөд зохиогддог болж  мисс Ц.Сансармаа “Сайхан бүсгүй-99” уралдааны  алтан эрдэнийн өргөмжлөл, “Олон улсын шилдэг мисс” тэмцээнээс  4-р байр, “Мисс Asia USA 2003” олон улсын уралдаанаас дэд мисс гээд гоо үзэсгэлэнгийн олимпоос түүний аваагүй шагнал ховор үлдэж. Мэргэжилдээ үнэнч, цог золбоотой мисс бүсгүй харин ч нэг дур зоргоороо билэг танхай амьдарсан цөөн хүмүүсийн нэг. Япон, Тайландад нүцгэн зургаа авахуулж, элдвийн хэл ам, атаа жөтөөнөөс үл бишүүрхсэн тэрээр нэг л өдөр ээлжит дуулианаа тарьсан нь АНУ-аас манайд суугаа элчин сайд асан Томас Шерертэй нэр холбогдож, удаа ч үгүй хамтын амьдралдаа сэтгэл шулуудаж, холын Америкийг зорьсоноос хойш сураг ажиг алдарчээ. Сонирхуулахад Ц.Сансармаагийн энэ дуулиантай зэрэгцээд бас нэг халуун сенсааци дэгдсэн нь Томас Шерерийн хангүг гэргий, 2 хүүхдийнх нь ээж ижил хүйстэн гэх яриа байлаа. Өдгөө Ц.Сансармаа Лос-Анжелест үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг бөгөөд нэг хүүхэдтэй гэсэн мэдээлэл бий.  
Хяслант тавилан
Мөн л мисс бүсгүй. “Монголын сайхан бүсгүй-97” улсын уралдааны алтан эрдэнийн өргөмжлөлт энэ бүсгүй хамгийн их хэл ам таталсан анхны мисс. Ээдрээтэй алтан титмийн эзэн гэгддэг тэрээр шаггүй дуучин. Миссийн тайзнаа уянгалаг хоолойгоороо дуулж нууц авьяасаа дэлгэсэн Ц.Түмэнхүслэн урлагийн авьяастай гэдгийг мэдсэн үү, сонирхол нь татсан уу, ямартай ч гитарчин Д.Өлзий-Оршихтой сууж, Монголын цуутай хосын тоог нэгээр нэмсэн. Харамсалтай нь тэдний амьдрал дуулиан шуугиантай эхэлсэн шигээ төгссөн билээ. Гитарчин эр гэргийгээ анхны хүүхдээ нуусан хэмээн буруутгаж, Түмэнхяслан хэмээн нэрийдэж мөн ч халуун сенсааци тэр өдрүүдэд хөвөрч байлаа. Эцэст нь мөн л Герман орныг зорьсон тэрээр мөн л герман эртэй дэр нэгтгэж амьдарч байгаа талаар мэдээлэл байдаг. Хамгийн сүүлд өнгөрсөн намар эх орондоо саатахдаа экс ерөнхийлөгч Н.Багабандийн хүү Б.Батбаяртай хөтлөлцөн үзвэр үзсэнийг манай сэтгүүл уншигчиддаа дуулгаж байсан билээ.
“Гранд” сэтгүүл 2012 он

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (15)

  • Zochin
    Huurhii hamgiin muu surlagatnuud setguulch boldog bolsiin bhda aldaa ihtei nairuulga 00, eh survaljgui bichih boljde huurhiis
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин
    tom harris gedeg chin yostoi shal hogshin muu amerik bna sh de hogshin boov hohoh shn uu esvel heden nogoon goyo bgaa muu deegii boli do ichmeer haragdaj bna chi naadhaa uhehees ni omno hulhidana da hulhidana
    2014 оны 05 сарын 26 | Хариулах
  • Их цааз
    Гадны эртэй суусан явалдсан эмэгтэй болгоныг хүний тооноос хас. Гадны эмэгтэйтэй суусан эрэгтэй болгоныг урамшуул.
    2014 оны 05 сарын 26 | Хариулах
  • buruu l bn
    bogsoo hudaldahaar l nerd gardag genuu bitgii gord za muusain ynhanuudaa
    2014 оны 05 сарын 25 | Хариулах
  • qwrt
    woow aztai huuhnuud yumaa. Mgl erchuudiig tejeej yavaa olon zuun myangan huuhnuudee tatax taliin yum bodooroi. Hun bolj tursun bn da. Hogiin mgl erchuudiin shulsiig zalgiulan ataarhuulj, saihan gadaad erchuudeer hairluulj yavah heregtei.
    2014 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Тийм, сунасан алнууд, шуналын эзэд, хоосон толгойнууд л ингэж яваам даа хөөрхийс.
    2014 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Чингисийн хөх толбот монголчуудын цусыг булингартуулагч янхан хүүхнүүд л байна ш дээ, эрлийз хүүхдүүдтэйгээ тэндээ шингэх болтугай, тэд иргэж ирвэл хэн ч тоохгүй сунасан алнууд эрхтнүүд байх болно, хөгшин болоод ядрахын цагт тэд эх орондоо ясаа тавина гээд ирэх вий.
    2014 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин
    DANDAA MUUSAIN YANHANUUD L BAINA DAA.UHSENII NI OD BAIDAG YUM BE!!!!!!!!!!!!!!!!
    2014 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин
    tumenhuslengiin naiz Tungaa gej Germand bdg, uuruusuu 40 nasaar hugshin 80 garsan uvguntei amidardag
    2014 оны 05 сарын 24 | Хариулах
  • zochin
    Deegii gdg chin yostoi yanhan yum bishuu.tumenhuslen bol anhnii bilguun gdg huuge hamaatan egchdee orguulchihsenee yostoi tas nuusan ni unen shuu
    2014 оны 05 сарын 24 | Хариулах
  • zochin
    Deegii gdg chin yostoi yanhan yum bishuu.tumenhuslen bol anhnii bilguun gdg huuge hamaatan egchdee orguulchihsenee yostoi tas nuusan ni unen shuu
    2014 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Tumenhuslen bol televiziin ger horoololiin aygui hogiin zerleg huuhen baisan um neg ih arhi uudag bor zaluutai estoi alalzdag baisan daa. Xarin missiin temzeend orood turuulchihsen
    2014 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин
    hookeryyd
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • fds
    tanidag huuhen neg ch alga aldartai ch gene uu sanahgui um baina
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • Саха
    дээгий бол харин ч монголын гутамшиг юм биш үү. дандаа гадны хөгшчүүдийн өвөр дамжиж явах юм. энэ хүүхнийг монгол эр тоохгүй болохоор л тэр ш дээ. Ээ тэр Саха гэчих жээ. Дэлхийн банкны гэдэг нэрээр л манайхан шүтээд байсан болохоос манайхаас өөр газар юун төлөөлөгч байтугай мэргэжилтэн ч хийж чадахгнүй л байсан байх дааа. манай тэнэг улс төрчдийг далимдуулаад монголд зориулсан мөнгийг өөрийн юм шиг үрж байгаад дараа нь нэг төслийн мөнгийг хуу хамаад авлаа шүү дээ. монгол хүүхнүүдийн дотроос тэр мангартай суусан нь дээгий. хахахахах. Одоо тэр лейтон энэ тэр бол зүгээр халхавч.
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин
    za za gavya baiguulsan amitad bish muu sain bie unelegch yankhnuudiig yund ni surtalchildag yum be
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин
    Tomas Scherer cin ANU bisch Germanii Elcind basan schuu setguulc gui
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025