Хэдэн жилийн өмнө Г.Мөнхбаяр үгүй бол хот сөнөчих гэж байгаа юм шиг PR явдаг байлаа. Харин одоо улсын баатар даргатай болсон улсын нийслэлд Г.Мөнхбаяр гэдэг хүний нэрийг дурсдаг хүн байна уу, үгүй юу, мэдэхгүй.
Хотын амьдралыг "баздаг" Засаг дарга УИХ-д баараггүй заларна гэж гэгдэж байсан мэргэ төөрөлдөж, өдгөө сураг чимээгүй болсон хотын мээр асныг гадаадад амьдарч байгаа гэсэн сураг нэгэнтээ гарсан.
Харин тэрээр хорих төвд нас барсан Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарсайхан агсны оршуулах ёслолд ирсэн харагдана лээ.
Дарга дорго байхдаа баяр ёслол бүхэнд хөтлөлцөн гүйлдэж байсан мөртлөө уй гашуу, гуниг ялагдалт болоход нүүр буруулдаг зарим хүнийг бодоход мөс сайтай л хүн юм даа.
А.АНУ
Сэтгэгдэл байхгүй байна