Р.Номингийн тэвчээрт хязгаар үгүй

Дуучин Р.Номин УИХ-ын гишүүн Д.Арвингийн дүү, “Их өргөө” компанийн захирал залуутай амьдрал зохиож, Жасмин нэртэй бяцхан охинтой болон баяр хөөр болж байсан нь саяхан. Гэвч цаг хугацааны шалгуурт бүдэрч дуучин бүсгүй нэг хэсэг ганц бие ээжийн амьдралаар амьдарч байгаагаа ярьж байсан. Христийн шашны гүн итгэгч болсон Номин харин одоо хоёр дахь амьдралаа зохиогоод байгаа юм. Үзэл бодол нийлдэг үе тэнгийн христчин залуутай хоёр дахь амьдралаа зохиож улам л өнгө зүс нэмжээ.

Гоо үзэсгэлэнгээ ингэж сайхан авч яваагийнх нь гол нууц түүний хязгааргүй тэвчээртэй зантай холбоотой гэнэ. Хаана ч, хэзээ ч өөх тостой хоол, амттан иддэггүй тэрээр ганц хоёр кг нэмэх л юм бол долоо хоног тараг сүү уугаад л хэвийн жиндээ орчихдог аж.

Мөн ч олон жил таргалалттай энэ маягаар тэмцэж ирсэн дуучин бүсгүй дунд сургуульд байхдаа овоо мяраалаг, бондгор охин байсан ч өдгөө хязгааргүй их тэвчээрийнхээ ачаар хүүхэд төрүүлсэн ч гоолиг биеэрээ гайхуулсаар байна.

Гоо үзэмжтэй байх хүсэл ээ гэж, хүүхнүүдийг ёстой нэг сургаж өгдөг амьдралын их сургууль юм даа.

М.СОНОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    37.toi
    2014 оны 05 сарын 23
  • zorro
    50 gartsiimuu 40 teil yum shig haragdajiin.
    2014 оны 05 сарын 22 | Хариулах
    • Зочин
      37.toi
      2014 оны 05 сарын 23
  • myga
    52 toi
    2014 оны 05 сарын 22 | Хариулах
  • w
    50 xurj baigaa biluu
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025