“Шинэ үе” продакшны залуу жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар халуун ус цацалцсан хэрэг нэг үе олныг сэртхийлгэсэн. Өмнө хуурай эгч дүүсийн хэмжээнд дотно байсан хоёр бүсгүй юунаас болж маргалдсан, хэргийг шалгаж, хэн нь буруутай болохыг тогтоосон эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.
Ц.Алдармаа өөрөө ч бас түлэгдсэн хохирогч гэж байсан бол Д.Оюунтуул хүнд түлэгдэлтэй “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэмтэн эмчлүүлж байгаа билээ.
Нэгнээ хүндээр гэмтээсэн энэ хэргээс улбаалаад янз бүрийн хошин гэмээр ч яриа нэлээд гарч байна. Фэйсбуукийн “сахилгагүйчүүд” “UBS телевиз жүжигчин Ц.Алдармааг “Кофе юу, цай юу” нэвтрүүлэгтээ урих гэж байгаад айгаад больжээ” гэж дамшиглаж байсан бол өнөөдөр ус буцалгагчин дээр “Алдармаа, Оюунтуул нараас хол тавь. Шалзлах аюултай!!!” гэсэн анхааруулга тавьсан зураг “нүүр ном”-д “мода”-нд орж байна.
Г.БӨРТЭ
Сэтгэгдэл байхгүй байна