Дэлхийг дампууруулах нохой

Нью-Йорк хотын Манхаттен дахь шүүх дэлхийн хамгийн том заргыг хүлээн авсан байна.

Антон Пурисма гэх эр Ау Бон Пайн нарийн боовны цех болон Нью-Йорк хотын хэд хэдэн газруудыг шүүхэд өгсөн байна. Хэрвээ тэр заргаа авч чадах юм бол зөвхөн шүүхэд дуудагдсан газрууд биш дэлхийн нийтээрээ хэцүүхэн асуудалд орж магадгүй болоод байгаа гэнэ.

Учир нь түүний нэхэмжилсэн хоёр андиссилион ам.доллар  гэдэг нь 37 оронтой бөгөөд дэлхийн бүх мөнгөн тэмдэгт нийлээд ч хүрэх эсэх нь эргэлзээтэй. Магадгүй энэ заргач эр шүүхээр заргаа авах юм бол дэлхий нийтээрээ бүх мөнгөө нийлүүлээд ч төлж барахгүй, дэлхий нийтийн асуудал болоод байгаа дэлхийн дулаарал ч та бидний санаагаа зовоох асуудал биш болно гэсэн үг юм. Гэтэл энэ хэрэг ердөө л нэг нохойноос үүджээ.

Тэрээр Манхаттений дээд шүүхэд 22 хуудас бүхий гараар бичсэн өргөдөл гаргасан бөгөөд гол шалтгаан нь түүний дунд хурууг галзуу нохой хазсанаас болсон гэнэ. Үүнээс гадна тэрээр хоёр ч эмнэлэг, дэлгүүр, Ау Бон Пэйнд хэмээх нарийн боовны цехийнхэнд гомдол гаргасан. Мөн тэрээр нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байх үед түүний хурууг нохой хазахад Хятад хос зөвшөөрөлгүй зургийг нь авч байсан, галзуу нохойнд хазуулсны улмаас шарханд нь халдвар орсон гэх мэт зүйлсийг дурджээ.

Үүгээр ч зогсохгүй “иргэний эрхэд халдсан, хувийн гэмтэл учруулсан, дарамталсан, амь насыг нь хороохыг завдсан, сэтгэл санааны хямралд унагасан” гээд энэ бүхнийг мөнгөөр илэрхийлэх боломжгүй хэмээн их хэмжээний мөнгө нэхэмжилжээ.

Дэйли Мэйлийн мэдээлж байгаагаар тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Пурисма нь БНХАУ болон хэд хэдэн томоохон банкууд, Үндэсний Аюулгүйн хороо, Ланг Ланг Олон Улсын Хөгжмийн нийгэмлэг гэх мэт хэд хэдэн газруудыг шүүхэд өгч байсан гэнэ.

Б.ЛХАГВА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • зочин
    Хуцаваа
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин
    балай хог вэ яаж төлнө өө ч гэх шиг хи хи
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин
    балай хог вэ яаж төлнө өө ч гэх шиг хи хи
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025