“Улаан пальто” нээлтээ хийнэ

“Шүүдэр” продакшны хоёр дахь бүтээл “Улаан пальто” УСК үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа. Анхны кино болох “Ану хатан”-гаар шуугиан “Шүүдэр” продакшыхан энэ удаа ямар сюрприз барихыг үзэгчид тэсэн ядан хүлээж байна.

Эх үрсийн баярын босгон дээр нээлтээ хийхээр төлөвлөсөн “Улаан пальто” кино өнөөдөр буюу тавдугаар сарын 21-нд дэлгэцнээ амилах гэж байна. Зургаан настай Номин охин урьд насны амьдрал, гэр орон, эцэг эхээ санаж буйгаас үүдэн киноны үйл явдал цааш нь сонирхолтой өрнөх болно.

Охины урьд насны ээжийн дүрд жүжигчин О.Байгаль, өнөөгийн ээжийн дүрд жүжигчин Т.Өөдөө, хөрш айлын оюутан бүсгүйд СТА О.Долгор, Номин охины дүрд жүжигчин О.Долгорын том охин Ч.Энхномуун тоглосон. Шинэ залуу найруулагч Э.Чинзоригийн багт зураглаачаар СТА С.Баттулга ажиллаж, хөгжмийг СТА гитарчин Өөжгий бичжээ.

Г.БӨРТЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025