Топ модель биеэ үнэлжээ

Солонгосын топ модель, мисс, жүжигчин, дуучин гэх алдартай 30 гаруй бүсгүй өндөр үнэтэйгээр биеэ үнэлж байсан нь илэрч шуугиан тариад байгаа билээ. Тэд 2010 оны хоёр, гуравдугаар сард нэр бүхий бизнесмэнүүдэд өндөр үнээр биеэ үнэлж байсан нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олон нийтэд ил болж өдгөө шүүх хурал нь үргэлжилсээр буй.

Тэдэн дунд Өмнөд Солонгосын 1994 оны дэд мисс, жүжигчин Сонг Хёна гурван удаа биеэ үнэлж 50 сая вон авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Жүжигчин Сонг Хёнаг монголчууд “Сэргэлэн охин Янсун” киноны эсрэг дүрийн бүсгүйгээр нь танина. Сонг Хёнагийн хамтрагч бизнесмэн эр шүүх хуралдаа удаа дараа ирэхгүй байгаагаас үүдэн хэд хэдэн удаа хойшилж дөрөв дэх удаагаа үргэлжилж байгаа юм байна.

Эдгээр олны танил бүсгүйчүүдийн үйлчлүүлэгчид томоохон компанийн захирлууд болох 40-өөс дээш насны эрчүүд байсан байна. Харин тэд тооцоогоо хийхдээ хууль бусаар буюу хувь хүний дансаар шилжүүлэн авдаг байсныг Ансан хотын Сувон дүүргийн цагдаа нар олж илрүүлсэн байна.

М.СОНОР

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • zocin
    Time gedeg so kinod toglodog dan erotic kinond ih togolson bdg
    2014 оны 05 сарын 22 | Хариулах
  • ANDUURCH!!
    NAAD HUUHEN CHIN TER KINON DER TOGLODGUI SHDEE. JISHEEGEE ANDUURCHEE
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • Xxx
    Manai mongoliin oduud ch yalgaagvi shtee
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025