Гоо сайхныг мөнгөөр худалдаж авах өргөн боломжтой болсон энэ цаг үед мэс хутганы дор мэндэлсэн гоо үзэсгэлэнгийн эзэд ар араасаа цуварсаар. Тэдний нэг нь Х-ТҮЦ продакшны залуу жүжигчин А.Туяа хэмээх бүсгүй. Хамтлагийнхаа И.Одончимэг гавьяат, Г.Нарансолонго хоёрыг монголжин төрхтэй, харин би европжуу дүр төрхтэй учраас тэднээс ялгардаг хэмээн нэгэнтээ мэдэгдэж байсан энэ бүсгүй үнэхээр л нуруу туруу, өвөрөмц төрхөөрөө тайзан дээр ялгардаг.
Эротик, секси төрхтэй хэмээх тодорхойлолтыг авдаг түүнийг драмын жүжигчин Г.Отгонцэцэгтэй эгч, дүүс хэмээн эндүүрч, андуурах хүмүүс цөөнгүй. Тэгтлээ адилхан хоёр бүсгүйн нуруу туруунаас гадна ерөнхий төрх нь их төстэй. Магадгүй мэс заслын ширээн дээр мэндэлсэн төстэй, төөрсөн “эгч дүүс” олон байдгийн нэг нь ч энэ 2 бүсгүй байж болох талтай. Хамгийн инээдтэй А.Туяа бүсгүйгээс Г.Отгонцэцэгтэй адилхан тухай нь асуухад “Би Г.Отгонцэцэг шиг мэс засал хийлгэж шинээр төрөөгүй. Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр өдий зэрэгт хүрсэн” хэмээн ярьсан байх юм. Бодит амьдрал дээр хэн нь илүү ориг болохыг хэлэхэд бэрх гэнэ.
Учир нь А.Туяа бүсгүй ч хангалттай хэмжээгээр мэс хутганд гоо сайхнаа даатгасан нэгэн. Даатгах даатгахдаа тэдгээр мэс заслуудынх нь төлбөрийг нэгэн цагт жүжигчин бүсгүйн нууц амраг, нууц ивээн тэтгэгч болж явсан өвөрлөгч бизнесмэн эр гаргасан гэдэг.
Монголд чамгүй олон жил бизнес эрхэлж буй тэрхүү өвөрлөгч бизнесмэн эр манай урлагийнхны цомог, ном сэтгүүл, компаниудын лого тэргүүтнийг урд хөршид хямд үнээр хийлгэж, захиалгаар нийлүүлдэг бизнес эрхэлсээр удаж байгаа, шог зураач С.Цогтбаяр, Төрийн шагналт Д.Сосорбарам нартай тун ойр дотно найз нөхдийн холбоотой эр байдаг аж. Тэрээр А.Туяа жүжигчинтэй сууна, амьдарна гэж итгэж, урд хөрш, бусад дэлхийн орнуудаар зугаалуулж, үнэт булган шуба, үзэсгэлэн төгс цээж тэргүүтнийг нь бэлэглэж, ёстой л тосонд умбуулж, торгонд хөлбөрүүлж байсан ч нэг л өдөр залуу жүжигчин бүсгүй амрагаа хаясан түүхтэй гэдэг.

Сэтгэгдэл (3)