Ш.Чимэдцэеэгийн бурхад

Хэдэн жилийн өмнө “Хязгааргүйн чанадаас” тоглолтоо хийж, хэр дайны дуучин болохоо харуулсан Ш.Чимэдцэеэ ахайтанг халхын цуутай сайхан хүүхнүүдийн нэг хэмээн олон түмэн өргөмжилдөг. Япончууд тэргүүтэй дэлхийн урлаг үнэлэгчдийн гайхашралыг барсан алдарт дуучны гурван алд хоолойн хүч энэ удаад Япон, Хятадын элчин яамдыг тоглолтынхоо ивээн тэтгэгчээр жагсааж, өөрөө энэтхэг, япон бүсгүйн дүрд хүртэл хувирсан гээд гоо сайхнаа хүртэл дахин нэг гайхуулаад авсан гэнэ лээ. Дарьгангын Алтан овооноос их хотод хөл тавьж, авьяасаараа орон зайгаа тахалсан энэ хатагтайн анхны нөхөр тээврийн жолооч эрхэм байсан гэдэг. Харин нэг насныхаа ханиар дуучин Т.Баясгалангийн аав АЖ, манай урдаа барих уртын дуучдын нэг Т.Түвшинжаргалыг сонгож, тэд одоог хүртэл аз жаргалтай амьдарч яваа. Анхны амьдрал, охиныхоо ээжийг орхин байж алдарт уртын дуучин бүсгүйтэй ханилахдаа Т.Түвшинжаргал гуай гайхам авьяас, сайхан царайд эрхгүй хөл алдсанаа ойр дотныхондоо учирласан гэдэг.

Хувь тавилан үргэлж тэгш дүүрэн байдаггүй гэхчлэн бурхан дуучин авхайд авьяас, гоо үзэсгэлэн бүгдийг харамгүй өгсөн хэрнээ үр хүүхэд төрүүлээгүй, харин төрснөөс өөрцгүй өргөмөл нэг хүүтэй. Дамшдэмбэрэл хэмээх дуучны хүү Нисэхэд ажилладаг бөгөөд Ш.Чимэдцэеэ хатагтайд хөөрхөн хоёр ачийн зулай үнэрлүүлж, магнайг нь хагалсан. Хаа явсан газраа хоёр ачдаа хошуу дэвсэж явах дуучныг гаргууд сайн эмээ гэх юм билээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025