Өнгөрсөн сард Нигерийн дунд сургуулийн 200 гаруй охиныг барьцаалсан гэх мэдээлэл дэлхий нийтийг цочроосон. Барьцаалагчдын эсрэг хөдөлгөөн одоо ч дэлхий даяар өрнөсөөр байгаа бөгөөд дэлхийн одууд хүртэл уг хөдөлгөөнийг дэмжин хүмүүсийг уриалж байгаа. Тэд цахим сүлжээнүүд болох фэйсбүүк, твиттер, инстаграм зэргээр #BringBackOurGirls хөдөлгөөнд нэгдэн олон улс орнуудыг хүн барьцаалах гэмт хэргийн эсрэг тэмцэхийг уриалж, охидуудыг суллахыг шаардаж байгаа юм.

Тэгвэл энэ долоо хоногийн эхээр барьцаалагчид охидыг шоронгийн хоригдлуудаар солих тохиролцоо хийхийг хүссэн тухай мэдээлсэн юм.
Исламын шашинт Боко Харам гэмт бүлэглэл шоронд хоригдсон удирдагчдаа суллуулан охидоор солилцох тухай гэрээг Засгийн газарт хүргэжээ.
Одоогийн байдлаар Засгийн газар уг тохиролцоог хүлээн зөвшөөрөөд байгаа бөгөөд барьцаалагчид охидыг дэс дарааллан суллахаар болоод байгаа гэнэ.



Б.ЛХАГВА
Сэтгэгдэл байхгүй байна