Нийтийн дуучид дотроо нэг нутгаар овоглогддог МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ Х.Болормаа нар хэдийнэ өөрсдийн орон зайгаа дархалсан. Гэтэл эгээтэй л эгч дүүс шиг байсан тэд сүүлийн үед мэнд усаа мэдэлцэх нь бүү хэл харьцахаа ч больсон гэнэ.
Анх дуучин болох гэсэн Ч.Бат-Эрдэнийг нусаа хацартаа наасан “бацаан” байхаас нь авахуулаад хаана ч дагуулан явж, урлагийн томчуудтай танилцуулж өсөж дэвжихэд өөд нь татсан хүн бол МУГЖ Х.Болормаа. Тиймдээ ч Бат-Эрдэнэ тухайн үедээ үеийнхэн дундаа эрт од болсон гэдэг. Гэвч ишиг эвэрээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр гавьяат болов уу үгүй юу хөтлүүлж явсан нутгынхаа эгчийг танихаа байж, нэгэнтээ ам мурийж толгой дээрээ айраг асгуулаад авсан удаатай. Бацаан байхад нь аль хэдийн гавьяат болсон байсан дуучин Х.Болормаа уурандаа Ээнээгийн толгой дээр айраг хөнтөрсөн гэдэг. Харин буруугаа мэдсэн Ч.Бат-Эрдэнэд хэлэх ч үг олдоогүй гэнэ лээ. Хаа явсан ч гандан буурахгүй Ч.Бат-Эрдэнэ саяхан Соёлын сургуулийн захирал болж Х.Болормааг бүр танихаа байгаа биз хэмээн нутгынхан ярьдаг гэнэ лээ.

М.СОНОР
Сэтгэгдэл (2)