Зураг дээрх хаски нохой хэдийгээр нохой шиг харагдаж, нохой шиг хуцах боловч хийж байгаа үйлдлүүд нь яг л муур шиг гэнэ. Талли хэмээх энэхүү нохойг есөн жилийн өмнө нэгэн айл үрчилж авсан бөгөөд тэр айл маш олон муур тэжээдэг байжээ.
Гэрийн эздийн ярьж байгаагаар Талли муурнуудаас олон зүйл сурсан гэнэ. Хоёр хөлөө хумин яг л муур шиг хэвтэх тэрээр буйдан дээр унтаж хэн нэгнийг байнга дагаж яван дүрсгүйтэх дуртай бөгөөд заримдаа хайрцаган дотор орж унтах дуртай гэнэ.









Сэтгэгдэл байхгүй байна