"Х-ТҮЦ" продакшны алаг нүдэнгүүдийн нэг жүжигчин Н.Онон ингэж гуйж байна. Түүний эхнэрийг Сарансүх гэдэг, АНУ-д хуульч мэргэжил эзэмшсэн боловсролтой нэгэн. Тэрээр хуулийн зөвлөхөөр ажиллахын зэрэгцээ нөхрийнхөө ар талын дааж явдаг. Тэднийх хүү, охин хоёртой. Авьяаслаг жүжигчний эхнэр Сарансүх харин хүүхдүүдээ урлагийн хүн болгохыг хүсдэггүй, үүнийг нь ч жүжигчин Н.Онон дэмждэг гэнэ лээ.
Өчигдөр болсон “Гэгээн Муза 11” наадамд “Х-ТҮЦ” продакшныхан “Сэрүүн хасын нууц” жүжгээрээ шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг туслах дүр, шилдэг зураач, шилдэг хөгжмийн найруулагч гээд олон шагналыг бөөндсөн. Ийн “Гэгээн Муза”-д гэрэлтэхэд хичээл зүтгэл гаргасан “Х-ТҮЦ”-ийн гол хүмүүсийн нэг Н.Онон улаан хивсний ёслолд эхнэрийнхээ хамтаар ирсэн. Гэрэл зурагчдаас эхнэрээ харамласан Н.Онон ийм дүр төрх гаргасан шүү. Н.Ононгийн эхнэр Сарансүх ч гэсэн гэрэл зурагчдыг харангуутаа нүүрээ алчуураараа халхлан хурдан, хурдан алхлаад сүйд, майд. Жүжигчин Н.Онон ч “Миний эхнэрийг яах гээд байгаа юм бэ. Тайван байлгаач дээ” гэж найрсаг мишээл нүүрэндээ тодруулав. Жүжигчин Н.Ононгийн эхнэр хэвлэл мэдээллийнхнээс их залхсан бололтой дог шүү.

Г.БӨРТЭ
Сэтгэгдэл (7)