“Глобал CEO” нэвтрүүлгийн шүүгч

JCI MONGOLIA-ын 2014 оны дэд ерөнхийлөгч Ш.Алтанбагана гэх хэтдээ л юм дуулгах нөхөр гэдгийг бизнесийн салбарынхан андахгүй мэднэ. Тэрээр МУИС-ийн эдийн засгийн ангийг 1998 онд төгсөж, Потсдамын их сургуулийг лингустик, Берлин Бранденбургийн мэргэжил дээшлvvлэх академид санхvv татварын чиглэлээр сурч төгссөн гээд боловсрол зузаан нэгэн. Ажлын гараагаа "Далай Ван Аудит" компанид бvртгэл санхvvгийн мэргэжилтэн, аудиторын туслах,  "Спирт бал бурам" компанид санхvv эдийн засгийн хэлтсийн дарга, ерөнхий ня-богоор ажилласан гээд арвин туршлагатай.

Гадаадад хэсэгтээ амьдарч байгаад сүүлийн үед эх орондоо суурьшаад байгаа Ш.Алтанбагана  “Глобал CEO” нэвтрүүлгийн шүүгч хийж байсан, ирээдүйн улс төрч ч гэж түүнийг үнэлдэг. Өдгөө “JCI MONGOLIA”-гийн 2014 оны дэд ерөнхийлөгчөөр ажиллахын зэрэгцээ Бразил улсын Рио де Жанейро хотод болсон дэлхийн 117 орны залуустай өрсөлдөж Дэлхийн JCI залуучуудын байгууллагын дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй.

Тэр бүр олны өмнө гараад байдаггүй Ш.Алтанбагана хаана ч явсан гэргийтэйгээ шүү. Гэргий Батцэцэг нь хоёр хөөрхөн хүүхэд төрүүлсөн, басхүү хувийн бизнес эрхэлдэг чадварлаг бүсгүй гэнэ лээ.

М.СОНОР

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    uuriiguu bichuuldiin bh daa. baa beegui amidraliig ni medeh setguulch bas bnaa xa xa
    2014 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин
    he he
    2014 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин
    saihan hos baina u
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин
    saihan hos baina u
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025