Цагтаа нефть импорт, уул уурхайн компани, бүр банктай байсан “Жаст групп”-ийн захирал асан Ш.Батхүү есөн сар шоронд хоригдсоны эцэст арайхийн эмнэлгийн бараа харжээ. Хадгаламж банкны дампуурлыг зарлан Төрийн банктай нэгтгэснээс хойш банкны эзэн асан Г.Батхүүг шалгаж байсан юм. Түүнийг 2009-2010 онд Англи улсын “Стандарт” банкнаас нийт 109 сая ам.долларын зээл авахдаа төрийн өмчийн оролцоот “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний хөрөнгийг барьцаалахдаа бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, зээлийн гэрээ, баталгаа зэргийг хуурамчаар үйлдсэн хэрэгт шалгаж байгаа гэж тухайн үедээ мэдээлж байсан.
Мөн Ш.Батхүү “Хадгаламж” банкийг Төрийн банк руу шилжүүлэх явцад банкны бусад албан тушаалтнуудтай хамтран ажилтнуудынхаа нэр дээр нээсэн данснуудаас авч ашигласан 5 тэрбум 476 сая төгрөг, 469 мянган ам.долларын орлого, зарлагын мэдээллүүдийг болон данс эзэмшигчийн талаарх мэдээллийг устгасан гэсэн мэдээлэл гарч байсан юм. Хэдийгээр ийнхүү Ийн дуулиан тарьсан хэрэгт шалгаж Ш.Батхүүг есөн сар хориод байгаа. Урьдчилан хорих төвд хоригдсоор биеийн байдал нь маш муудсан учир эмнэлэгт хэвтүүлэх буюу, батлан даалтад гаргаж өгөөч гэж ар гэрийнхэн нь удаа дараа гуйсан ч зөвшөөрдөггүй байснаа саяхан эмнэлэг рүү шилжүүлжээ.
Үүнд саяхан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан урьдчилан хорих төвд амь насаа алдсан нь нөлөөлсөн бололтой, эрхгүй нэг эмнэлэгт хэвтүүлжээ.
А.АНУ
Сэтгэгдэл (6)