Буудлагын спортоор Монголынхоо нэрийг тахалж байсан Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр нэгэн цагт Монголын иргэншлээс татгалзаж, ХБНГУ-ын нэрийн өмнөөс олимпод оролцож байсан. Гэвч тэрээр Монгол Улсын иргэншлээ дахин сэргээхээр албан ёсоор хүсэлт гаргасан ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зөвшөөрөхгүй байна гэсэн хэл ам дэгдсэн. Мөн түүний экс герман нөхрийг тагнуулын байгууллагад ажиллаж байсан учраас хардлага төрүүлсэн гэсэн явган яриа дэгдсэн.
Тэгвэл түүний хүсэлтийн талаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас албан ёсоор мэдээлэл гаргасан байна. Харамсалтай түүнийг Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээхээс татгалзаж. Албан тайлбарт бол “ Монгол Улсын Харьяатын тухай хуулийн дагуу хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй тул ХБНГУ-ын иргэн Д.Мөнхбаярын иргэний харьяаллыг сэргээн тогтоохоос татгалзсан” гэсэн байна.
Д.Мөнхбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны есдүгээр сар Монгол Улсын харьяатаас гарсан бөгөөд найман жилийн дараа буюу 2013 оны дөрөвдүгээр сарын 26-ны харьяаллаа сэргээх хүсэлт гаргасан юм байна.
Мөн түүнийг Африкийн Мозамбик улсад дасгалжуулагчаар ажиллах болсон гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан ч үүнийг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан үгүйсгэж, Д.Мөнхбаяр Германд бэлтгэлээ хэвийн хийж байгаа гэж мэдээлж байсан юм.
А.АНУ
Сэтгэгдэл (294)