Өдгөө гурав дахь амьдралаа зохиогоод буй ар Монголын алдарт дуучин “Харанга”-ын Лхагваагийн хайрыг булааж, үр удмыг нь төрүүлсэн албан ёсны хоёр дахь гэргий дээдсийн хүрээндээ “ногоон” Маралаа хэмээн алдаршсан дэлдэн чихтэй, эрлийз төрхтэй, үзэсгэлэн төгс бүсгүй бий.
Оросын эрлийз, манай нэрт зураач Л.Намхайцэрэнгийн хүү зураач Н.Санчирын том охин энэ бүсгүй царай зүс, бие хаагаараа дээдсийн эрчүүдийг ёстой хуйлруулж, байлдан дагуулж явсан үе нь хэдхэн жилийн өмнөх явдал. Яах аргагүй үзэсгэлэн төгс энэ бүсгүйд нүд, шүд унагах эрчүүд олон байсных уу, нэгэн үе хөнгөмсөг явдлаараа зард гарч байгаад алдарт дуучин эрийн цайг чанах болсноор намба сууж, алдар нэр нь төдий дуулдахаа больсон гэж болохоор.
Уг нь Монголын үе дамжсан зураач сэхээтнүүдийн үр удам атлаа тайчих үзүүлбэр, үсчин, гоо сайханч хэмээх шалдир булдир зүйлээр оролдож удмын нэр сүрээ барсан хэмээн өөлөх хүмүүс ч цөөнгүй байдаг. Гэвч тэр өөрийнхөөрөө, эмэгтэй хүнийхээ амьдралаар амьдарч явааг нь бас хайрламаар. Хүү, охин хоёроо хөтөлсөөр, эх хүний үүргээ биелүүлж яваа Маралаа бүсгүй саяхны нэг өдөр охинтойгоо манай папарацичдын дуранд өртсөн нь энэ.
Дуучин Х.Лхагвасүрэнтэй хоёр жил хамтран амьдрахдаа хайрынх нь гэрчлэл болсон хөөрхөн охин өдгөө 10 настай Энаяа хэмээх өвөрмөц, урьд хожид дуулдаагүй ховор нэртэй энэ бяцхан охин. Ээж аавынхаа хамаг гоё, сайхан бүхнийг аваад төрчихсөн гэмээр эгдүүтэй хөөрхөн Энаяа “Хобби” дунд сургуулийн бага ангид суралцдаг юм байна.
Охиныхоо аав, нэрт дуучнаас салсныхаа дараа дахин амьдрал зохиож, хүү тэвэрсэн Маралаа өдгөө хүү, охин хоёртойгоо ганц бие амьдарч байгаа аж. Охиноо хөтөлсөн Маралаа гоо үзэсгэлэн, бие хаагаа алдаагүй хөөрхөн хэвээр байгааг нь бид харж байна.

Сэтгэгдэл (47)