Нэг цаг үеийнхний шүтээн болсон болсон дуучин Н.Төмөрхуягт өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гавьяат жүжигчин цол олгоход чухам л нүдээ олсон шагнал байлаа гэж олон хүн баярласан.
Гэтэл Н.Төмөрхуяг Толгойтод зутруухан амьдардаг талаар мэдээлэл гарч байсан билээ. Тэгвэл сайхан сэтгэлт хүмүүс түүний тоглолтыг зохион байгуулж, орлогоор нь байр авч өгнө гэж байсан билээ. Өчигдөр болсон түүний тоглолтын үеэр МУГЖ Н.Төмөрхуяг "Best drilling" ХХК, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл хамтран нэг өрөө байр бэлэглэсэн байна.
А.АМАР
Сэтгэгдэл (12)