Колумбын хойд хэсэгт нийтийн тээврийн автобус шатаж 30 гаруй иргэн нас баржээ. Амиа алдагсдын дийлэнх нь 14-өөс доош насны хүүхдүүд байсан хэмээн мэдээлж байна.

Автобус яагаад шатсан нь тодорхойгүй байгаа боловч зарим албаны хүмүүс тус автобусыг хууль бусаар нефт зөөдөг байсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.
Фундасион хотод христийн шашны нэгэн үйл явдалд оролцоод буцаж байсан хүмүүс голдуу сууж байсан автобусанд гал гарахад гал унтраах багийнхан тун удаан хойрго ажилласан хэмээн замд нутгийн оршин суугчид гомдоллож байгаа аж.
Ослын дараа 18 хүн амьд үлдсэн хэмээн цагдаагийнхан мэдээлж байгаа боловч биеийн байдал нь хүнд байгаа аж. Цаашид амь үрэгсдийн тоо нэмэгдэж болзошгүй хэмээн мэдээлжээ.


Б.ЛХАГВА
Сэтгэгдэл байхгүй байна