Монгол Улсын хамгийн сүрлэг цол гуншинтай хүнээр Б.Сарандаваа тодорч байгаа бололтой. Сошиал ертөнцөд түүнийг Dream team багийн алдартай гишүүн л гэдэг. Зарим хүн түүнийг багш, Монголын шилдэг зөн билэгч гэх мэтчилэнгээр авгайлдаг.
Харин түүний цол гуншинг жагсаавал:
“Монгол Аура” энергийн төвийн тэргүүн, Монгол Улсын боловсрол судлалын философийн доктор, АНУ-ын Рочивейл их сургуулийн шинжлэх ухааны доктор, сүнс судлаач, Түмэн гэрэлт Дарь эх, мөнгө баригч, дуудагч, мөнгөний эрлэг, Ямандаг хотхоны эзэн, Мозабекийн хүндэт эдийн засагч, философич гэдэг гэнэ шүү.
Дэлхийн шилдэг лекторын лекцэнд мөнгө төлөх нь бүү хэл, үнэгүй байсан ч танхим нь үзэгчдээр дүүрдэггүй шахам атал 2500 хүний суудалтай Бөхийн өргөө, 3500 хүний суудалтай УВ паласын танхимыг фэнүүдээрээ дүүргэж, хэтэвчээр нь мөнгө даллан хишиг буяны даллага авахуулж чаддаг нь Б.Сарандаваа үнэхээр яалт ч үгүй мөн юм.
Б.Сарандаваагийн лекцинд сууж хэтэвчээрээ мөнгө даллавал баяждаг гэх сургаар 2500-3500 хүн тус бүртээ 22 мянган төгрөгийн тасалбарын үнэ төлөнхөн хэтэвчээ барин шаагилданхан байсан даа.
Зөн билэг, бурхан тэнгэр, бөө мөргөл хайж хаа нэгтэйгээс ид шид гараад ирээсэй гэж хүсдэг хүмүүсийг хөөрхөн ашиглаж бизнес ухаан гэдгийг утгаар харуулдаг Б.Сарандаваа ийм олон цол гуншинтай байх нь аргагүй ч юм билүү.
М.СОНОР
Сэтгэгдэл (73)