Таалал төгссөнөөсөө хойш таван жилийн дараа “Попын хаан” гэгддэг домогт дуучин Майкл Жэксон дахин тайзнаа амиллаа.

Тавдугаар сарын 18 –нд болж өнгөрсөн “Billboard Music Awards” хөгжмийн шилдгүүдийг шалгаруулах ёслолын үеэр орчин үеийн техникийн хөгжлийн тусламжтайгаар бид Майклыг тайзан дахин харах боломжтой болсон юм.
Холографи технологийн тусламжтай Майклын холограм дүрс тайзан дээр амьд бүжигчдийн хамт түүний “Slave to the Rhytm” дууг дуулж сонирхуулсан байна. Энэхүү дуу саяхан гарсан Майклын хамгийн сүүлийн цомог болох Xscape цомогт багтсан дуу юм байна.
Хэдийгээр холограм дүрс маань Попын хаан шиг гайхалтай тоглолтыг үзүүлж чадаагүй ч олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Үзэгчид дунд нулимсаа нуулгүй уйлж суусан шүтэн бишрэгчид олон байлаа.
Сэтгэгдэл байхгүй байна