О.Ариунзулын “фитнессчин” эгч

Загвар өмсөгч О.Ариунзул өнөөдөр эгчдээ зориулж баяр хүргэж “Хайрт эгчдээ  бодибилдинг фитнессийн улсын аваргаас “Фитнесс модель” төрөлд мөнгөн медаль хүртсэнд бахархаж байна. Хамгийн шилдэг нь байсан шүү. Улам их амжилт гаргаж эх орныхоо нэрийг гаргаж яваарай! Чи чадна” гэсэн халуун дотно үг илгээжээ.

Загвар өмсөгч О.Ариунзулыг дуучин Б.Амархүүгийн найз бүсгүй гэдгээр нь хүмүүс мэддэг. Б.Амархүү хайртай бүсгүйдээ гэрлэх саналаа сэтгэл хөдлөм илэрхийлсэн мэдээлэл саяхан гарч байсан. Харин О.Ариунзул бүсгүйн сэтгэл хөдөлгөм мэндчилгээ илгээх болсны шалтгаан нь бас бахархмаар. Түүний тавдугаар сарын 18 буюу өчигдөр болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнээс “Фитнесс модель” төрлөөр мөнгөн медаль хүртсэн байна. О.Оюунзул энэ спортоор хичээллээд яг таван сар болж байгаа гэхээр чамлалтгүй амжилт байгаа биз. Тэгвэл өөрөө үүнийгээ ”Гурван сар нойр хоолоо хасан, дасгал гээд хатуу дэглэмээр энэ амжилтдаа хүрлээ. Өөртөө итгэлтэй байсан” гэж цахим хуудсандаа онцлон бичсэн байна.  Тэрээр бодибилдинг фитнессгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй гэнэ шүү.

Ийнхүү загвар өмсөгч О.Ариунзул загварын ертөнцөөд өөрийн гоо сайхнаа гайхуулан мандаж яваа бол түүний эгч нь О.Оюунзул нь “Фитнесс Модель” болж өөрийн өв тэгш бие хаагаа гайхуулан явна. Гоё байгаа биз. Ингээд эгч дүү хоёр амжилт хүсье.

Г.БӨРТЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    hunii fb-s ym husaj bichdegee bolimoor ym
    2014 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин
    otsoigood otsoigood ugzug n garahgui l bn da.
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025