Мөрөөдлийн түлхүүр атгагч

Мягмарсүрэнгийн Халиуныг “Мөрөөдлийн түлхүүр атгагч” гэж нэрлэх болсон нь учиртай. Учир нь тэрбээр БНХАУ-ын Бээжин хотын Гадаад харилцааны дээд сургуулийн Олон улсын эрхзүйчийн гуравдугаар дамжааны оюутан. Сурах хугацаандаа тус улсын Боловсролын яамнаас олгодог зургаан мянган ам.долларын тэтгэлэгийг гурван жил дарааллан авчээ. Түүний эн тэргүүнд тавьсан зорилго англи, хятад хэлийг төгс эзэмших. Энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд чармайн хичээж яваа  нэгэн.

Түүний хүсэл, мөрөөдөл хязгааргүй. Тиймдээ ч тэрбээр үеийнхэн дундаа хийж бүтээсэн зүйл арвин, түүнийхээ үр шимээр амжилтын оргил өөд тэмүүлж яваа 21 настай ч насандаа багтамгүй зүйлийг хийж бүтээсэн гээд түүний тухай нуршиж ярьвал бичих зүйл олон.

Тухайлбал, тэрбээр хүүхэд ахуй наснаасаа таэквондогоор хичээллэхийн хажуугаар Хүүхдийн ордны хөгжмийн дугуйланд суралцсан байна. Түүний алхах зам бүхэн дардан, гишгэсэн мөр бүхэн нь ариун явна. Харин энэ тухай түүний ээж “Монгол хүн бүрийн  хүүхэд миний охин шиг санаа тэнэгэр, сэтгэл цагаан явбал бүх зүйл бүтнэ. Миний охин шиг мянган хүүхэд талын монголд айлчлан ирвэл ч” хэмээн ярьсан юм. М.Халиуны ээж Монгол Улсын өмнөө барьдаг цөөхөн чадалтай хуульчдын нэг. “Эхийн санаа үрд. Үрийн санаа ууланд” гэсэн ардын сайхан зүйр цэцэн үгтэй дүйх энэ гэр бүлд аз жаргал хүсэн ерөөе.

Мөн М.Халиундаа их үйлсийн оргил өөд, итгэл төгс алхах болтугай гэсэн сайхан ерөөл өргөн баръя. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025