Монголын урьдаа барих дуучдын нэг, “Улаанбаатар” чуулгын дарга Ц.Түвшинтөгс хорь гаруйхан насандаа гавьяат жүжигчин хэмээх алдрыг хүртэн ард олныхоо алга ташилтын уухайнд дарагдаж байсан эрхэм.

Сайхан хоолойтойн дээр гүндүүгүй монгол эрийн гүдэс шулуун зантай тэрээр харамсалтай нь урлагийн алтан тайзнаасаа эрт бууж, дарга хэмээх албанд дарагданхан суугаа. Угийн “багалзуур” сайтай улсын гавьяатын маань гэр бүлийнхэн ч дуулж хуурдахдаа гаргууд хүмүүс байдаг юм гэнэ лээ. Аав ээж, ах дүүгээс нь эхлээд хүүхдүүд нь ч мөн адил хаа очсон газраа гавьяатын гэр бүл гэдгээ гайхуулан дуулдаг гэхээр энэ гэр бүлд эгэлгүй их авьяас нуугдаж буй нь мэдээж. Бүр тэр тусмаа Ц.Түвшинтөгс гавьяат бага хүүгээ “багалзуур” сайтай хэмээн ам бардам хэлж байгаа харагддаг шүү.
Баруун чихэндээ үргэлж алтан гархи зүүж, хүзүү юундаа эрхи тэргүүтэн өлгөж имиж хийгээд сүсэг бишрэлээ харуулдаг гавьяатын нас үс жигдэрсэн гэргий нь барагтай бол олны өмнө ил гардаггүй бүсгүй. Харин гавьяатын бага хүү тун ч дэгжин, сэргэлэн эр байгаа биз. АН-ынхан 2012 оны сонгжуулиар аатай ялалт авсныхаа дараа өөрийн намын харьяатай л биш бол хэнийг ч хамаагүй дарга цэргийнх нь суудлаас буулгаж байсан. Ардчилсан засгийн тэр шуурга ч мань чуулгын даргыг тойроогүй
Нэг хэсэгтээ л дарга гэсэн имиж тогтоогоод байсан Ц.Түвшинтөгс өдгөө нам жим сураггүй хэвээр.
М.СОНОР
Сэтгэгдэл байхгүй байна