“Гэгээн Муза 2014” наадам өнөөдөр болно

Драмын урлагийн хөгжил, уран бүтээлчдийн бүтээлч өрсөлдөөнийг дэмжих зорилготой “Гэгээн муза” олон улсын театрын их наадам өнөөдөр нээлтээ хийнэ. Өнгөрсөн хугацаанд “Гэгээн муза” наадамд хот хөдөөгийн 20 шахам театр, продакшны 400 орчим уран бүтээлч өрсөлдөж 100 гаруй шилдэг уран бүтээлч алтан цомын эзнээр шалгарсан байна.

“Гэгээн муза” наадам 2006 оноос эхлэн “Улаан хивс”-ний баярыг зохион байгуулж, 2010 оноос “Хүүхдийн оролцоотой шилдэг бүтээл”-ийг шалгаруулан, 2013 оноос “Нэг хүний жүжгийн төрөл”-ийг бий болгон тухайн оноосоо олон улсын наадам болон өргөжсөн түүхтэй.

Энэ жилийн наадамд Монгол, Египет, Серби, Оросын холбооны Тува улс, ӨМӨЗОрны уран бүтээлчид өрсөлдөн, наадмын шүүгчээр АНУ-ын төрийн департментийн харъяа Олон улсын театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продюсер Элизабет Хэсс, “Драмын жүжгийн төрөл”-д ОХУ-ын шилдэг залуу 10 найруулагчийн нэг Тува улсын найруулагч Сюзанна Ооржик бүтээлээ нэр дэвшүүлж байгаа юм.

Энэ удаагийн наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-д 20 гаруй уран бүтээлийн 80 гаруй уран бүтээлч шилдгийн шилдгийн төлөө өрсөлдөх юм.

“Гэгээн муза-11” наадмын нэр дэвшигчдийг танилцуулъя.

Драмын жүжгийн төрөлд:
-УДЭТ-ын бүтээл “Кихот ноён”
-“Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц”
-“Вlаск Вох” театрын бүтээл “Сандлууд”
-Египетийн “Давалгаа” театрын бүтээл “Хоёр хүний дэмийрэл”

Дуулалт жүжгийн төрөлд:
-Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо”
-Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр”
-Увс аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ээрэн хүрээ”
-Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта”
-ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог”

Хүүхдийн жүжгийн төрөлд:
-УДЭТ-ын бүтээл “Норовын намтар"
-ҮДБЭЧ-ын бүтээл “Эрх цагаан унага”
-Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин”
-“Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг”

Нэг хүний жүжгийн төрөлд:
-“Тэнгэрийн аялгуу” /Монгол/
-Наташагийн мөрөөдөл” /Монгол/
-“Солиорол” /Монгол/
-“Бичлэг” /Монгол/
-“Шүтээн гэмээр диван” /Монгол/
-“Хүний дуу хоолой” /Тува/
-“Хүлээлт” /Серби/ жүжгүүд тус тус өрсөлдөж байна.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025